ӨДРИЙН ЗУРХАЙ: Нумынхан оролцсон ажил бүрээ хэдэн алхмаар урагшлуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

  ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.12. Баасан гараг. Билгийн тооллын 3.

Намрын адаг хар нохой сар. Есөн улаан мэнгэтэй, Улаагчин үхэр өдөр

  • Наран ургах шингэх: 07.07-18.11

  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

  • Барилдлага: Шид

  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь: Өнөөдөр таны төлөвлөгөөнд засвар орохоор гэнэтийн зүйл болно. Энэ нь хувийн амьдрал болон ажил дээр үүсэх нөхцөл байдал байж болох ч та төлөвлөгөөнийхөө эхний загварыг л хар.

Үхэр: Шийдэмгий үйлдэл хий. Тулаанд ялъя гэвэл түүнд оролцох хэрэгтэй. Зорилгодоо үнэнч байж, өөрийнхөө бодолд бат зогс. Төвлөрч, өөрийн аргаа олсноор тулаанд ялна.

Ихэр: Эргэлзэж, тогтворгүй байхаас зайлсхий. Жижиг зүйлийг шийдэхэд ч танд эргэлзээ төрнө. Үүнд нэг шалтгаан байгаа нь итгэлгүй байдал.

Мэлхий: Үлдээсэн ажил хэрэг байгаа бол өнөөдөр барьж аваад хий. Залхуурч байгаадаа ямар нэгэн шалтгаан хэлэх хэрэггүй. Үйлдэл хийхгүй байх нь таныг улам назгай болгоно.

Арслан: Таны авьяасыг ажиглахгүй, үнэлэхгүй өнгөрнө гэж байхгүй. Та ямар ч ажлыг эргэн тойрны хүмүүстээ хамгийн ашигтайгаар хийж чадна. Шинэ танилуудтайгаа хэлэлцээ хийхэд таатай.

Охин: Хүмүүстэй харилцахад хүндрэл гарч магадгүй. Та төлөвлөгөөгөө тоочих хэрэг гарч, энэ нь таныг тавгүйтүүлэх ч удалгүй бүх юм сайхан болно.

Жинлүүр: Гүйцэтгэх ажилд сайн. Аливаа шинжлэх ухаан, тоо, бичгийн салбарт өнөөдөр төдийлөн амжилт гаргахгүй.

Хилэнц: Мөнгөтэй нямбай харьцаарай. Таны мөнгө биш байсан ч болгоомжтой ханд. Өнөөдөр бүтээхээсээ илүү алдаж магадгүй байгаа учир хянамгай байхад илүүдэхгүй.

Нум: Толгой тань компьютер шиг ажиллана. Ингэснээр та бусдын санаа бодлыг үнэлж, оролцсон ажил бүрээ хэдэн алхмаар урагшлуулна.

Матар: Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Гэхдээ эерэг сэтгэл хөдлөл давамгайлна. Таны амжилт ойр дотны хүмүүсийг баярлуулна.

Хумх: Зөн совингоо дагахыг од эрхэс танд зөвлөж байна. Карьерийн шатаар өөдөө өгсөх алхам хийхэд таатай. Өөрт хэрэгтэй мэдээлэл, ном сонин унш.

Загас: Амьдралдаа шинэ хуудас нээ. Ажилдаа шинэ арга барилаар хандах юмуу хувцаснуудаа шинэчилж болно. Үүнийг хийснээр та удаан хүлээсэн үр дүнгээ харах болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
вооьв(202.9.41.141) 2018 оны 10 сарын 12

баярлалаа.

0  |  0
Top