Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Торонтогийн хөрөнгийн биржийн төлөөлөлтэй уулзлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компани Олон улсын зах зээлд гарах, IPO хийх ажилтай холбоотойгоор Торонтогийн хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзлаа. Канадын Торонто хотноо энэ сарын 9, 10-ны өдөр “Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд ажилласан юм.

Түүнчлэн Канадын Экспортыг хөгжүүлэх сангийн удирдлагуудтай уулзаж хөрөнгө оруулалт, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай санал солилцсон байна. Уулзалтад Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Я.Ариунболд байлцсан байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.39) 2018 оны 10 сарын 12

Манай үмбүү мөөрсөн л байхдаа.

0  |  0
Top