Меган Марклын экс нөхөр АНУ-ын саятны охинтой гэрлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

  Их Британийн ханхүү Харригийн эхнэр болсон жүжигчин Меган Марклын экс нөхөр, кино продюсер Тревор Энжелсон хуримаа хийжээ. Тэрбээр Меган Марклтай 2011 онд гэрлэсэн ч хоёр жилийн дараа Меган салах өргөдөл өгсөн аж. Тэгвэл Тревор саяхан АНУ-ын баячуудын нэг болох Стэнфорд Керлендийн охин Трэйси Курландтай гэрлэжээ. Америкийн банкир, хөрөнгө нь 200 сая ам.доллароор хэмжигддэг Стэнфорд Керлендийн охин Трэйси 2017 оноос Меганы экс нөхөртэй үерхсэн билээ. Тэд хуримаа Өмнөд Калифорниад хийж, гэр бүлийнхэн болон ойр дотны найз нөхөдөө л урьжээ.

Тревор өөрийгөө хамгийн жаргалтай эрэгтэй гэж тодорхойлсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top