”Союз” хөлгийн ослын шалтгааныг тогтоож байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

"Союз" сансрын хөлөгт өчигдөр /2018.10.11/ Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөрөх үед осол гарсан тухай zindaa.mn сайт мэдээлсэн. Сансрын хөлгийн багийн гишүүд болох Алексей Овчинин /ОХУ/, Ник Хэйг /АНУ/ нар эсэн мэнд газардаж, биеийн байдал нь сайн байгаа аж. Сансрын нисэгчид Байконураас 400 км зайд газарджээ. Тэд олон улсын сансрын станц дээр 187 хоног ажиллах ёстой байсан юм.

Урьдчилсан таамгаар, хоёр дахь шатны хөдөлгүүр унтарснаас болж осол гарсан гэнэ. Карагандинский мужид пуужин хөөргөгч “Союз МС-10”-ын хэсгүүд олдсон байна.

"Союз" хөлгийн ослын шалтгааныг тогтоох зорилгоор НАСА агентлаг тусгай баг байгуулжээ. ОХУ-ын Шадар сайд Юрий Борисов "Союз" хөлөг дээр болсон явдлын талаарх бүх мэдээллийг Америкийн талд өгнө гэв. ОХУ ослын шалтгааныг нууцлахгүй гээд олон улсын сансрын станцад сансрын нисгэгчдийг хүргэх үүргээ биелүүлнэ гэж мэдэгдлээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top