АНУ иргэдээ Хойд Солонгост зорчихыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

  АНУ хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудаа Хойд Солонгост очихыг хоригложээ. АНУ-ын Төрийн департаментын шийдвэрээр хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд БНАСАУ руу америк иргэд зорчих нь хориотой болж буйг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрийн талаар олон улсын хэвлэлүүд “АНУ-ын зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажлыг Хойд Солонгосоор хийлгэх. Тэд Пхеньянд нэмэлт шахалт үзүүлж байна” гэж дүгнэжээ.

АНУ өнгөрсөн жил иргэдээ Хойд Солонгост зорчихыг хориглож байсан юм. БНАСАУ-ын эрх баригчид америк иргэдийг баривчилна гэсэн болгоомжлолын дагуу уг шийдвэрээ гаргаж байсан ч хүмүүнлэгийн байгууллагынхныг Хойд Солонгос руу явуулсан хэвээр байсан билээ. Харин одоо америк иргэд Хойд Солонгос руу хүмүүнлэгийн шугамаар ч зорчих эрхгүй болоод байна.

Хойд Солонгост байсан америкчуудын эрх зөрчигдсөн хамгийн дуулиантай тохиолдол өнгөрсөн 2017 онд гарсан билээ. Тус улсад сурч байхдаа Хойд Солонгосын эрх баригчдын эсрэг суртал ухуулга явуулсан гэж буруутгагдсан америк оюутан ял сонсч, удалгүй нас барсан хэрэг америкчуудыг цочроосон. Шоронд байхдаа ухаангүй болсон 22 настай Отто гэх залуу эх орондоо очоод удалгүй нас барсан билээ. Эмч нарын ярьснаар тэрээр Хойд Солонгост хоригдож байхдаа тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Түүнийг ямар ч гэм буруугүй байсан, Ким Жон Уны дэглэмийн золиос болсон гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг.

Отто с друзьями в КНДР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top