Замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байгаа билээ.Зам тээврийн осол гарч буй хамгийн гол шалтгаануудад жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй оролцох, тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх мөн орон нутгийн замд зорчихдоо гэрэл шилжүүлдэггүй, хамгаалах бүс зүүдэггүй зэрэг шалтгаанууд орж байна.  Иймд Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг дүрмийн дагуу зөв боловсон, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа. 

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top