Хил дамнасан усыг хамгаалах конвенцийн зөвлөлийн хурал боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Казахстан Улсын нийслэл Астана хотноо Хил дамнасан ус болон олон улсад хамаарах нууруудыг ашиглах, хамгаалах тухай конвенцийн талуудын зөвлөлийн VIII хуралдаан болж өндөрлөв.

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Улс орнуудын ус, гадаад харилцаа, хөгжлийн хамтын ажиллагааг хариуцсан яамд, Конвенцид оролцогч талууд, олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын 400 гаруй төлөөлөгчид цугларч, санал солилцсон юм.

Усны хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж, усны хүртээмж эсрэгээрээ буурч байна. Олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах нь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, хөгжил, тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал үүрэгтэй юм. Усны конвенци нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэдгийг талууд онцоллоо. Хуралдааны үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Ерлан Нысанбаев, Европын эдийн засгийн комиссын Байгаль орчны газрын захирал Марко Кейнер нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.125) 2018 оны 10 сарын 12

BUH SHINJLEH UHAANII SUUR

0  |  0
Top