Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээ хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Аравдугаар сарын 15-ны Даваа гарагт Өмнөд, Хойд Солонгос өндөр хэмжээний яриа хэлэлцээ хийхээр болжээ. Панмүнжом цэрэггүй бүсэд болох тус хэлэлцээгээр саяхан Пхеньян хотноо болсон дээд хэмжээний уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг хэлэлцэнэ.

Пхеньянд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Ин, Ким Жон Уны нар хоёр улсын эдийн засгийн харилцааг сэргээх, төмөр болон авто замыг холбох, хамтарсан үйлдвэрийн паркийн дахин нээх, Хойд Солонгосын газар нутаг дахь Кумган уулын бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх талаар тохирсон билээ.

Өмнөд Солонгосын талыг БНСУ-ын үндэсний нэгдлийн сайд Чо Мён Гён ахлах бол Хойд Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны дарга Ри Сонг Гвон тэргүүлэх юм.

Талууд Пхеньяны хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэж, дараа дараагийн яриа хэлэлцээний товыг эцэслэх гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top