Warner Bros компани цахим орчинд кино цацах үйлчилгээ нэвтрүүлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Netflix, Prime зэрэг цахим орчинд кино цацдаг компаниудтай өрсөлдөхүйц ижил төрлийн цахим хуудас байгуулах гэж байгаагаа Warner Bros компани зарлалаа.  Шинээр байгуулагдах компани ирэх оны сүүлээр албан ёсоор байгуулагдаж, хэрэглэгчдэд киногоо цацаж эхлэх ажээ. Зөвхөн цахим орчинд цацагдах гурван ч олон ангит кино гаргахаар төлөвлөж буй бөгөөд бүрэн хэмжээний хоёр ч зураг авалтыг эхлүүлсэн байна. Warner Bros компани HBO суваг дээр суурилж шинэ бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөжээ.

“Бид энэ төрлийн шинэ бизнесийг эхлүүлэхээр сүүлийн гурван жил хэлэлцэж байна. Эцэст нь бид ирэх жилийн сүүлээр цахим орчинд киногоо цацаж эхлэхээр боллоо. Бид олон кино төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж Warner Media компанийн гүйцэтгэх захирал Жон Стенки ярьжээ.

Шинээр байгуулагдах компаниас нэг сарын турш кино үзэхийн тулд 15 ам.долларын төлбөртэй байхаар тогтжээ. Зөвхөн кино ч бус аудио ном, нэг хүний жүжиг зэргийг ч хэрэглэгчдэдээ санал болгох юм байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top