Жуулчид Тайландад хамгийн их мөнгө зарцуулдаг

Тайланд улс 2017 онд аялал жуулчлалаас 57 тэрбум ам.долларын орлого олж, Азийн улс орнуудыг тэргүүлжээ. Мөн онд Макао 36 тэрбум ам.доллар, Япон 34 тэрбум ам.доллар, Хонконг 33 тэрбум ам.доллар, Хятад 33 тэрбум ам.долларын орлогыг зөвхөн аялал жуулчлалаас олжээ.  Дэлхийд энэ салбарын орлогоор Франц /61 тэрбум ам.доллар/, Испан /68 тэрбум ам.доллар/, АНУ /211 тэрбум ам.доллар/ тэргүүлж байна.

Ирэх жил Тайланд улс 40 сая жуулчин хүлээн авахаар тооцоолж байна. Энэ нь Тайландын хүн амын тэн хагасаас их юм.

2017 онд Бангкок хот хамгийн их жуулчид хүлээн авсан хотоор гурван жил дараалан шалгарчээ. Судалгаагаар, 40 мянган Буддын сүмтэй Тайландын нийслэлд нэг жуулчин 173 ам.долларыг нэг өдөрт зарцуулдаг байна. Дубай хотод жуулчин 537 ам.доллар, Сингапурт 286 ам.долларыг нэг өдөрт зарцуулдаг байна.



Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page