Манай улс ирэх онд хоёр онгоц түрээсээр авна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын онгоц үйлчилж байна. Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд худалдан авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл байдаг.  

Одоогийн байдлаар манай улс дөрвөн агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байгаа ба ирэх онд агаарын хоёр шинэ хөлгийг түрээсээр авч ашиглахаар төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэллээ. 

Дашрамд дурдахад, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн байна. 2017 онд гадаадын 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top