Биднийг гайхшруулах сонирхолтой баримтууд

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

The Hearty Soul сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

1.  Гүзээлзгэнэ жимсгэнэ биш, харин банан бол жимсгэнэ.


2. Тэнгэрийн одод дэлхий дээрх элсний ширхгээс ч их.

3. Хүний арьс сар бүр бүрэн гуужиж, шинэчлэгддэг.

4. Шумуулд хазуулж нас барсан хүний тоо хүн төрөлхтний түүхэнд гарсан бүх дайнд амь үрэгдсэн хүнээс их

5. Нэг хүнд 1.6 сая шоргоолж ногддог.

6. Орос хэлний идти буюу явах гэсэн үг 26 бие даасан утга агуулдаг.

7. Хүн амьдралынхаа туршид экваторыг тав тойрсонтой тэнцэх зайг явж туулдаг.

8. Хүний биеийн хамгийн завгүй үе бол эрүү


9. Далайн гахай бие биенийгээ нэрээр нь ялгадаг

10. Өдөр тутам дэлхий дээр сансрын хогны хэлтэрхий унаж байдаг.

11. Таталцах хүчнээс болж мод 130 метрээс өндөр ургадаггүй.


12. Хөх халимны аманд өөрийн жинтэй нь тэнцэх хэмжээний ус багтдаг.

13. Насанд хүрсэн хүнд 30 ус төрөгчийн бөмбөгтэй тэнцэх эрчим хүч байдаг.

14. Манай дэлхий дээрх алтны 99 хувь нь дэлхийн цөмд агуулагддаг.

15. Аянганд цохиулсан хүний арьс 28 мянган градус хүртэл халдаг.


16. Зөгийн бал хэзээ ч мууддаггүй цорын ганц хүнсний бүтээгдэхүүн

17. Хавайн цагаан толгой 12 үсгээс бүрддэг (A, E, I, O, U, H, K, L, M, N, P, W).

18. Шүдэнз бүтээхээс 10 жилийн өмнө асаагуурыг бүтээжээ.

19. Хүний биений хэмжээтэй харьцуулахад хамгийн хүчтэй булчин бол хэл юм.

20. Ташуурдахад исгэрэх чимээ гардаг нь ташуурын үзүүр дууны хурднаас хурдан хөдөлж буйтай холбоотой.


21.  Анх Чарлз Дарвин өрөөндөө чөлөөтэй хөдөлж байхын тулд сандлын хөлд дугуй тогтоожээ

22. Очир эрдэнийг жинхэнэ, хуураамч гэдгийг ялгахын тулд үлээхэд л хангалттай аж. Учир нь жинхэнэ очир эрдэнэ хөлөрдөггүй байна.

23. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их зарагдсан гурван бараа бол iPhone утас, Харри Потер ном, Рубикийн шоо.

24. Жоом толгойгүй хоёр долоо хоног амьдарч чадах бөгөөд эцэст нь өлсөж үхдэг аж.

25. Таван мэдрэмжээс гадна, хүн орон зайд өөрийн биеийн хэсгийн байрлалыг мэдрэх мэдрэмж байдаг.

26. Испан хэлэнд «esposas» гэдэг үг “гав”, “эхнэр” гэсэн утгыг нэгэн зэрэг агуулдаг.

27. Таныг турах эсвэл таргалахад, өөхөн эс алга болдоггүй, хэмжээ нь л өөрчлөгддөг байна.

28. Хүний бие организм дотор амьдардаг нянгийн 99 хувийг шинжлэх ухаан тайлаагүй.

29. Цаасаар гар, хуруугаа зүсэхэд илүү их өвддөг нь цус бараг гардаггүй тул агаар мэдрэлийн цэгүүдэд хүрч, цочроодогтой холбоотой.

30. Хэрэв та маусны товчлуурыг 10 сая удаа дарвал нэг калорийг шатаана.


31. Буцалсан усыг хөлдөөхөд мөс нь тунгалаг байдаг.

32. Утас цэнэглэхэд маш бага цахилгаан эрчим хүч зарцуулагддаг бөгөөд жилд нэг ам.доллараас бага төлбөр гардаг.

33. Амьтад хүний нүдэнд харагддаггүй хэт ягаан туяанаас айдаг учир цахилгаан дамжуулах шугамаас дайждаг.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.125) 2018 оны 10 сарын 12

soda dotroo olon jijig nuh uusgej hoodog hun targalhaar yag ingedeg

0  |  0
zochin(122.201.21.125) 2018 оны 10 сарын 12

unen

0  |  0
Top