Ерөнхийлөгчийн УЛСТӨРЖСӨН мэдэгдлийн ЦААНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

 Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт /2018.10.12/ ээлжит мэдэгдлээ хийлээ. Хэдийгээр түүний хэлсэн үгийг "улстөржилт" гэж харах хүмүүс байгаа ч Ерөнхийлөгчийн чуулганд тавьсан "илтгэл"-д авах, гээхийн аль аль нь бий.

Ерөнхийлөгч ерөнхийд нь "Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болсон" гэж дүгнэжээ.

Мөн тэрбээр "2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч, 5000 дахин өсчээ. Үүнд, УИХ-ын гишүүд өөрсдөө шүүмжлэлтэй хандаж байгаад олзуурхаж байна. Улсын төсөв нэгэнт төлөвлөгдсөний дараа гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй барилга байгууламж нэмүүлж байна. УИХ-ын гишүүн Ч.Улааны хэлснээр шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 570 барилгын 66 хувь нь буюу 375 барилга огт зураг, төсөвгүй байгаа нь төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчиж байна. Хөдөө орон нутагт баригдах нэг объектын жишиг өртөг ойролцоогоор 1 тэрбум гэж багаар тооцоход дор хаяж 400 тэрбум төгрөг хэмнэж болохоор байна. Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна" гэсэн нь бас бодох л асуудал.

Гишүүн бүр тойрогтоо ажил хийж үлдээх, барилга байшин барих зорилготой байж болох ч зураг, төсөвгүй, цагаан дээр хараар буулгаагүй "төлөвлөгөө" хэний эрх ашигт үйлчлэхийг бид хэлж мэдэхгүй.

Бас түүний "Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ээ, Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд, 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна" гэж Засгийн газарт "ташуур" өгсөн нь ч нийтлэг утгаараа бол зөв байж болно.

Гэхдээ энэ мэт сайн шүүмжийн хажуугаар түүний хэлсэн үгийг үнэхээр "улстөржсөн" гэж сэрдэх өнцөг ч бас бий. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс харахад, энэ удаагийн "бай" нь шууд утгаараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар байлаа. Учир нь, бүрэн эрхийнхээ хүрээнд парламентын индрээс хэлсэн түүний үг Ерөнхийлөгчийн байр суурь гэхээсээ илүүтэй хувь хүний улс төр, нэг хүний амбиц ч гэж харж болохоор байгаа юм.

Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн хямрал, өр зээл, авлига албан тушаал зэрэг олон асуудлыг хөндсөн. Харин дээрх хоёр эрхмийн нэрийг онцолж дурдсан нь цаанаа ямар нэгэн шалтаг, шалтгаантай байж болзошгүй гэж иргэд тааж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн үгний цаана Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарыг албан тушаалаас нь сугалах улс төрийн сонирхол байхыг үгүйсгэхгүй гэлцэх.

Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн намар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг хамгийн их эсэргүүцэж байлаа. Ямар сайндаа л Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд нь хориг тавьж, түүнийг дэмждэг журмын нөхөд нь эсрэг кноп дарж байсан билээ.

Харин тэрбээр өнгөрсөн баасан гарагт хэлсэн үгэндээ "УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5.4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг иргэдэд үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой" гэж онцолжээ. 

Тэгвэл АТГ-ын дарга Х.Энхжаргалтай холбоотой үгэндээ "Авдаг төсөв, цалин нь хийдэг ажилдаа жулдаад байгаа нэг байгууллага байна. АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна. Байгалийн баялгийн орлого орж ирэхгүй байна. Татвар төлөхгүй байна, орж ирэхээрээ авлигын эх үүсвэр болоод байна аа" зэрэг тодорхой жишээнүүд байсаар байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу" гэж тодотгосон.

Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргыг солих, түүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа хөндсөн байдаг. Хамгийн сүүлд л гэхэд, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.

Энэ мэт шалтгаанаас үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АТГ-ын дарга Х.Энхжаргал нарын нэрийг зүгээр ч нэг дурьдаагүй, онцлоогүй гэдэг нь харагдаж байна. Магадгүй Ерөнхийлөгчийн хэлсэн үгний цаана дээрх хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх улс төрийн санаархал, амбиц байхыг үгүйсгэхгүй. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.76) 2018 оны 10 сарын 15

Зөв л үг хэлсэн шүү дээ

0  |  0
Jonhuu(202.131.229.34) 2018 оны 10 сарын 15

Jonhuu tuvd hun bolohooroo ih zuumtgai us sanadag hun yumaa

0  |  0
Зика(202.9.42.182) 2018 оны 10 сарын 15

Ерөнхийлөгч хүн гэхэд дэндүү жижиг юмаар хөөцөлдөөд 2 жил болвоо . За яахав Женкогийн хувьд яриад байгаа нь их юм тэрнээс төрийн тэргүүний хэмжээнд авч эдтэй үзвэл инээдтэй харамсмаар л ...

0  |  0
zochin(103.26.193.216) 2018 оны 10 сарын 15

enhbayr uls tord orj chadval buh bulhai ilrene 2009 oni eronhiilogchiin songuuld enhbayr yalah baisan enhbayr elbegee hoer en tsentsuu ard irgediin tal n demjdeg

0  |  0
Зочин(202.179.24.231) 2018 оны 10 сарын 15

Зарим үг нь зөв ч юм шиг... Энэ үгийг та өөрөө хэлэв үү . харин өөр нэгэн хүн зааж зөвлөсөн үү.Ккк...

0  |  0
зочин (59.153.113.129) 2018 оны 10 сарын 15

хүрэлбаатар сайд АН -ханд мөнгө хялгайхгүй л байхгүй юу даа АН ч юу ч бодохгүй иддэг хүмүүс биз дээ

0  |  0
Zochin(87.123.194.98) 2018 оны 10 сарын 15

Ene setguulch er n eruul uu, M.Enkhboldyn hun uu? Enkhjargal, Hurelbaatar, Nyamdorj geed hotoltsood ochih gazar bgaa shuu, tednijg huleej bgaa

0  |  0
Irgen(64.119.16.45) 2018 оны 10 сарын 15

Eronxiilogchiin zob.xvrelbaatar ooriin toirogtoo ix mongo abaxaar tosoblosniig ni bichixgvi yasain .Abligatai temtsexiin dargin talaar ch zob lbna.Hogoo eronxii saiduudin asuudluud yasan zamxraad tag.

0  |  0
зочин(122.201.28.13) 2018 оны 10 сарын 15

Ерөнхийлөгч гуай урьд нь юу ч хэлэхгүй аваад д байсан биз дээ одоо яасан авахаа больчихсон юмуу гэнэт ухаан орсон юм байхдаа өөрөө байхдаа авч болдог идэж блдог төмөр замаа барьчихсан уу мөнгө яасан бусдыг бол юу гэж хэлэх болдоо

0  |  0
сараа(66.181.164.222) 2018 оны 10 сарын 15

Энэ дээд сайд энэ тэрээ хасчихвал л болно ш дээ хүрэлсүхээ.

0  |  0
иргэн(202.9.43.20) 2018 оны 10 сарын 15

Энэ удаад уул нь зөв л хэлсэн байна. Ярьсан нь хэрэгждэггүй л болохоос Эбэ ч ийм л байсан. Цаас урж ирээд л.

0  |  0
Чоно бид 2(103.10.21.105) 2018 оны 10 сарын 15

Эрхэм төрийн тэргүүн таны үг түмэн зөв бөлгөө. Зөвийг зөвөөр нь ажил болгох сэтгэл эрх баригчдад байхгүй л бол уу. Авах гээхийн ухаанаа хандахгүй дээ МАН бүлэг өөрийнхөөрөө зүтгээд дуусна даа..... Энэ эрчээрээ 20 онд нэг мөсөн дуусч коммунизм сөнөх байдаа хөөрхий

0  |  0
зочин(66.181.178.65) 2018 оны 10 сарын 15

Гишүүний 5 тэрбум гэдэгийг бүр болимоор юм

0  |  0
Zochin(139.5.217.162) 2018 оны 10 сарын 15

Iim sangiin saidtai bgaad uls oron yaj hugjih ym zailuulah heregtai.Erunkhiilugchiig demjij bn.hulgaich hurelbaatariig mongol turuus huuj yavuulj bh estoi gazart yavuulah heregtei...

0  |  0
Top