Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэж ирсэн. Мод тарих өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж хэвшээд байгаа юм.

Энэ намрын хувьд үндэсний мод тарих өдөр маргааш буюу аравдугаар сарын 13-ны өдөр тохиож байгаа бөгөөд маргааш 10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мод тарих өдрийн арга хэмжээнд оролцоно.  

Засгийн газрын тэргүүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох юм байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 139.5.216.85 ]      |     2018 оны 10-р сарын 12 -нд, 17:30 минутанд

Хөөрхий дөө Хүрэлсүхэд чадах юм байх биш. Улс орон чинь туйлын хэцүү байхад улс ард түмнээ бодоод толгойгоо ажиллуулаад байх ёстой болохоос энэ тэнд арга саам хийгээд явах нь хамгийн чадваргүй өөрийнхөө үйлдийг нууж яваа хүний шинж.

zochin [ 122.201.21.125 ]      |     2018 оны 10-р сарын 12 -нд, 10:23 минутанд

OORT NOOGDOH MODOO TARIDAG BOLGO

Go to top of page