ОСКАР: Монгол бүсгүй Оюутны академийн шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

  Найруулагч Б.Март “Нүүдлийн эмч” баримтат киногоороо Оскарын Оюутны академийн “Олон улсын баримтат кино” төрөлд ялалт байгууллаа. Энэхүү үйл явдлыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Хертфордширийн их сургуулийн төгсөгч ялалт байгууллаа" гэж онцолсон байв. Б.Март нь Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагийн мастераар төгсчээ.

Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академиас тодруулдаг  45 дахь удаагийн “Оскарын Оюутны академийн шагнал гардуулах ёслол” өчигдөр /2018.10.12/ болсон юм.

Монгол бүсгүйд “Оскар” авчирсан “Нүүдлийн эмч” баримтат кинонд жилийн дөрвөн улиралд өдөр шөнийг үл харгалзан 10-100 км зам туулан иргэддээ үйлчилдэг Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмчийн тухай өгүүлнэ. Машин, морь, тэмээ унан, сумынхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Оскарын Оюутны академийн шагналд өрсөлдсөн 1582 бүтээлээс шалгарсан “Нүүдлийн эмч” кино нь Америкийн кино академийн дээд шагнал болох “Оскар”-т өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Найруулагч Б.Март шагналаа гардаж аваад “Бүтээлийнхээ санааг олох амаргүй байсан. Толгойд маш олон санаа эргэлдэж байлаа. Улсынхаа соёл, зан заншлыг дэлхийд таниулахыг үргэлж хүсдэг байсан. Миний эгч эмч. Эгч маань эмч нар хол замыг хэрхэн туулж, өвчтөндөө үйлчилгээ үзүүлдэг тухай ярьсан. Үүнээс нь санаа авч “Нүүдлийн эмч” баримтат кино төрсөн” гэжээ.

Nomadic Doctor

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyun(202.126.89.230) 2018 оны 10 сарын 14

aguu ard tumen gej bodoj bnaa

0  |  0
Болор(202.126.89.88) 2018 оны 10 сарын 13

Огшоод бахархаад уяраад үзлээ.мундаг бүсгүйдээ улам их амжилт хүсье!

0  |  0
.(202.9.41.141) 2018 оны 10 сарын 13

Амжилт хүсье, Мартаа Мундаг

0  |  0
зочин(202.9.43.49) 2018 оны 10 сарын 13

уйлаад л үзлээ бахархалтай ийм сайхан кино бүтээсэн март -д баярлалаа

0  |  0
Top