ФОТО: Хүлээлт үүсгэсэн ”Нинжин сэтгэл” нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Нинжин сэтгэл" уран сайхны кино өчигдөр /2018.10.12/ "Өргөө" лазер синемад нээлтээ хийлээ. Киноны нээлтэд уран бүтээлчид болон олны танил хүмүүс оролцов.

"Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл "Нинжин сэтгэл" киноны ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан. Танхим дүүрэн суудлаа эзэлсэн үзэгчид кино дууссаны дараа халуун алга ташилтаар кино багийханд баяр хүргэж байв.

"Нинжин сэтгэл" уран сайхны кино өнөөдрөөс эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарах юм байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top