Мэргэжлээрээ ажилладаггүй 10 мянган сувилагч бий

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

 Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2018.10.13) хэвлэлийн бага хурал зарлаж, сувилагчдын ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран сувилагч нарын жлын байрны дутагдалтай байдлыг өөрчлөх зорилгоор 1:2 үйл ажиллагааг эхлүүлжээ. Энэ хүрээнд сувилагчийн харьцаа нэг эмчид 1:1.2 байгааг таван жилийн хугацаанд 1:2 гэсэн харьцаатай болгох зорилт дэвшүүлжээ.

Зорилтын хүрээнд Сувилагч мэргэжлээр төгссөн ч өөр ажил эрхэлдэг, эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан 10 мянга гаруй сувилагч байдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэднийг эрүүл мэндийн салбарт буцаан ажиллуулах боломжийг бүрдүүлэхийн тулд 14 хоногийн сургалт явуулахаар болжээ. Мөн хүнд өвчтэй хүн, хүүхэд асрах зэрэг шалтгаанаар ажлаасаа чөлөө авсан, эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хугацаагаа сунгаж чадахгүй байгаа сувилагчдад зориулсан сургалтыг сар бүр зохион байгуулна. Сувилагч мэргэжлээр 12 их, дээд сургуульд Сувилагчийн анги нээж, ЭМЯ-ны харьяа болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр төгссөн сувилагчдыг ажлын байранд бэлтгэхэд тусламж үзүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 2020 он гэхэд 1:2 зорилтынхоо 50 хувьд нь  хүрнэ гэдгийг тэд тодотгов.  

Хэвлэлийн бага хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэг нарын албаны хүмүүс оролцсон юм.   

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.142) 2018 оны 10 сарын 14

Esvel surguulia haa, esvel shalgaltaa boli. Bagsh, each, subilagch surguuli tugsuud dahin shalgalt arch baigaa ni hahiul, ablagyn neg shaltgaan bolj baina

0  |  0
B(202.55.183.108) 2018 оны 10 сарын 13

MONGOLD BAGSH SUVILAGCH ENGINEEREES IH YUM ALGA

0  |  0
J(202.55.183.108) 2018 оны 10 сарын 13

HUNII TULUU GEJ SUVILAGCHIIN UN3MLEH AVSAN NI YUUL BOL AJIL HIIJ BAIGAAG NI HARHAAR

0  |  0
Bayar(85.170.131.47) 2018 оны 10 сарын 13

uneheer tsalin baga baina ene xumuus xunii eruul mendiin tuluu ajillaj baigaa uchiraas nileen undur bagadaa 1 say tsalin avah bolomjtoig xeregjuuleech

0  |  0
Зочин(103.26.195.137) 2018 оны 10 сарын 13

дэлхийд сувилагч нарв ажил элбэг бас цалин ѳндѳр бдаг. ягдаа эмч нарч тариа судас олдоггүй шүү дээ

0  |  0
Зочин(103.26.195.137) 2018 оны 10 сарын 13

дэлхийд сувилагч нарв ажил элбэг бас цалин ѳндѳр бдаг. ягдаа эмч нарч тариа судас олдоггүй шүү дээ

0  |  0
Зочин(202.21.106.149) 2018 оны 10 сарын 13

Цалин бага юм чинь өөр яахын

0  |  0
Emch(139.5.219.174) 2018 оны 10 сарын 13

Languun deer suusan ni deeree, tsalin n iluu

0  |  0
Suvilagch (115.41.27.55) 2018 оны 10 сарын 13

Peeh Gerentologiin tevd bhdaa yu ch hiigeegui 10 jil bolson gahai Oyunhand bur teriin nariin bolchihson yumuu Yamaa gej

0  |  0
Suvilagch (115.41.27.55) 2018 оны 10 сарын 13

Peeh Gerentologiin tevd bhdaa yu ch hiigeegui 10 jil bolson gahai Oyunhand bur teriin nariin bolchihson yumuu Yamaa gej

0  |  0
Top