Байтынхан ордонтой болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 14

Монголын байт харвааны Холбооны ээлжит хурал болжээ. Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн юм.

Хамгийн эхний сэдэв бол Байт харвааны өвөл зунгүй ашиглалттай байх битүү ордон барих ажил. Энэ талаар нухацтай ярилцаж, ойрын 36 сарын дотор МБХХ-ны иж бүрэн мэргэжлийн өндөр шалгуур хангасан ордон барихаар болсон байна. Ордны барилгын зураг төсөл, бүтээцийн талаарх мэдээллийг хэлэлцжээ.

Мөн 360 төслийн явц, санхүүгийн тайлан, цаашдын ашиглалтын талаар санал бодлоо солилцож, журмын төслийг хэлэлцсэн байна.

2018 оны арваннэгдүгээр сард Байт харвааны холбооны бүх гишүүдийн хурал буюу чуулган хийх тов гарчээ.

Ийнхүү Монголын байт харвааны холбооны энэ жилийн бүтээн байгуулалтын будаг хатаагүй байхад дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажлын судалгаа өрнөж эхэлсэнд спортынхон баяртай байна. Тус холбоо энэ зун "360" талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top