Төр захиргааны ажил 09.00 цаг эхлэх нь зөв үү?

Хэдийгээр нэгэнт хотын Засаг даргын захирамж гарч, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг маргаашнаас эхлэн /2018.10.15/  09.00 цаг болж өөрчлөгдсөн ч үүнд төрийн албан хаагчид янз бүрээр хандаж байна.

Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор хийж буй цагийн хуваарийн өөрчлөлтийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөхөөр захирамжид заажээ.

Замын түгжрэлтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ажил эхлэх цагийг 08.00, 08.30 гэхчлэн хэдэнтээ өөрчилсөн. Энэ удаагийн ажлын цагийн хуваарийн өөрчлөлт нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчдад хамаарч байгаа.

Өөрчлөлтийг дагаж ажил тарах цаг 18.00 болж байгаа нь албан хаагчдын хувьд зарим талаар хүндрэлтэй болж, нөгөө л цэцэрлэгээс хүүхэд авах асуудал давхар хөндөгдөж байгаа юм.

Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны наймдугаар сарын сүүлээр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэр өрнөсөн ярианд анхаарал хандуулъя. Төрийн албан хаагчдын ажлын цагийн өөрчлөлт дор өрнөж байгаачлан сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьтай хэр уялдах вэ гэдэг асуудал, маргаан эцэг, эхчүүдийн дунд байсан хэвээр байна.

  • Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Олон нийт маш үндэслэлтэй нэг асуудал гаргаж тавьдаг. Энэ нь цэцэрлэг 17:00 цагт тардаг. Гэтэл ажил 18:00 цагт дуусдаг. Энэ хооронд эцэг, эх ажлаа нэг цаг таслах асуудал бий. Давхар замын түгжрэлээс болж хоцорлоо гэхэд цагийн 1000-3000 төгрөгийн торгууль эцэг, эхчүүдээс авч байна. Энэ асуудлыг яах вэ. Нийгэмд бодитоор тулгарч байгаа асуудал шүү.

  • БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний ажлын ачаалал, хариуцлага дээр үнэлгээ хийсэн. Үүн дотор хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хэсэгт цалин хөлсийг нь нэмэх асуудлыг ярьж байна. Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн.

  • Ерөнхийлөгч Х.Баттулга:

Цэцэрлэг 17:00 цагт, та өөрөө 18:00 цагт тардаг. Өөрөө 17:00 цагт хүүхдээ авахын тулд нэг цагийн ажлаа яаж зохицуулж байна?   

  • БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Би өөрөө авдаг. Илүү цагаар хүүхдээ харуулсны төлбөр гэж ажилласан багшид урамшуулал өгдөг. Яамны хэмжээнд энэ цагийн зөрөөний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй хүүхдээ 18:00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа.

 Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

chimgee [ 66.181.160.82 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 04:00 минутанд

buruu,08tsagtaa exleed 17tsagtaa tarax ni zov,ert exleed ert tarna.oroi exleed oroi taraxaar xamag yum 1-2 tsagaar xoishilj sunjraad ulam asuudaltai bolno.barag l 8.9 sae tsagt xarina sh de ,2 narnii xoorond . aliwaa zuiliig ert exlex ni xyrdan amjina,ajil xergiig ert garaad xootsoldoxod udees omnodoo bagtaad boldog.udees xoish boloxoor tugrel ulam ix deer ni manaixan udees xoish barag ajil deeree bdaggui sh de.

Zochin [ 66.181.177.40 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 03:15 минутанд

Tenegteeree 18 tsagaas taraad huuhdee ochij abh geseen bgaad 19 bolno biz.

Zochin [ 88.84.13.118 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 16:53 минутанд

Shal teneg um 8 daa ehleed l 17 tsagtaa taarval taarna.18 taraad oroijin tugjreed shunu duluur l gertee harina.

Zub shuu [ 66.181.177.40 ] 2018 оны 10-р сарын 15 -нд, 03:16 минутанд

Zub 2

zochin [ 64.119.22.54 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 10:40 минутанд

burhan min

zochin [ 64.119.22.54 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 10:36 минутанд

biologiin tsagtai uylduul

zochin [ 64.119.22.54 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 10:36 минутанд

hun oroi 10-11 tsagt untaad ogloo 7-8 tsagt sereh estoi

иргэн [ 122.201.22.2 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 07:50 минутанд

битгий мэдрэлтээд байгаа ч одоо байгаа цагаа зохицуулаж чадахгүй байж

зочин [ 202.9.42.144 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 04:07 минутанд

Багш мод төмрөөр хийгдсэн биш байх ядардаг баймаар нэмж өглөг өгдөг гэж баярхаж авилга авдагаа гайхуулах юмаа хөлдүү толгойт.зарим нь хүүхэд авна гээд эрт гарч ажил хийдүүлнээ тнэгүүд.байгууллагууд өөрсдийн ажилчдын хүүхдийг авдаг өөрийн харьяаны цэцэрлэгтэй болох талаар зүгээр сууж байхаар судалмаар юм. Ххүүхдээ гэрийн ойр эсвэл ажлын ойр г.м сонголт олон гарна.

Go to top of page