Ургац хураалт 65.5 хувьд хүрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 14

Аравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 65.5 хувьтай байна. ХХААХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа, 158.6 мянган тонн төмс, 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96.1 хувь, хүнсний ногооны 92.4 хувь, тэжээлийн 51.7 хувь, тосны ургамлын 30.2 хувийг хураасан байгаа үзүүлэлт аж.

Аравдугаар сарын 9 буюу өнгөрсөн мягмар гарагт Ургацын штабаас ирүүлсэн мэдээгээр ургац хураалт 58 хувьтай байсан бол гурван өдрийн дараах байдлаар дээрх хувь 7.5 хувиар өсч ургац хураалтын ажил эрчимжиж байна. Тодруулбал, аравдугаар сарын 9-ны байдлаар 213.8 мянган тонн үр тариа хураан аваад байсан бол 12-ны өдрийн байдлаар 266.3 мянган тонныг авч нийт авсан ургацын хэмжээ 525.2 мянган тонн үр тариа болоод байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аравдугаар сарын 10-17-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top