Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноожээ

Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа аж.

Ираны шүүхийн байгууллагын хэвлэлийн ажилтны мэдээлснээр, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 33 этгээдэд 20 хүртэлх жилийн хорих ял оноосон бөгөөд зарим этгээд нь цаазын ял сонссон ч дээд шүүхэд давж заалдах эрхтэй гэнэ. Авлигын хэрэгт холбогдсон олон хүн ял шийтгэл хүлээсэн ба ажиглагчдын үзэж буйгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шударга бус ажиллагааны талаарх мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа учраас түүний эсрэг авлигатай эрчимтэй тэмцэж олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авах зайлшгүй шаардлагатай байна гэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

darvin [ 202.55.180.58 ]      |     2018 оны 10-р сарын 14 -нд, 23:56 минутанд

manai ofshorchid ali hediin zuil duuccan baih ni hoorhii muu uil moholiig duudag gej ene dee odoo hahuulidaad bolood baigaa um shig bolovch unenii tald huch orshdog bolhoor hezee negen tsagt Iran shig shudraga shuuh orshoohgui baihdaa cuh dalaital uher amar gej hoorhii

Go to top of page