С.Баасандорж: Цагдаа нарыг хувцсаар хангахад 15-20 тэрбум төгрөг шаардлагатай байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

 Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Баасанжавтай ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагад 2018 онд өрнөсөн бүтээн байгуулалт, томоохон ямар ажлууд байгаа вэ?

-2018 онд цагдаагийн байгууллага олон бүтээн байгуулалт өрнүүллээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг, 15 аймгийн 25 сумын нийт 27 цэгт 31 барилга байгууламж барьж байна. Үүний 27 нь Замын цагдаагийн замын хөдөлгөөний Хяналтын пост юм. 50 орчим хувийг нь хүлээж авсан. Аравдугаар сард 100 хувь хүлээж авна. Дөрвөн удаа газар дээр нь очиж, мэргэжлийн байгууллагуудтай хяналт тавьсан. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд сум дундын Цагдаагийн тасгийн барилга, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын барилга, Улаанбаатарт Мөрдөн байцаах албаны шинэ барилга баригдаж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, дүрэмт хувцасны хангамжид хүрэлцээтэй мөнгө улсын төсөвт тусгагдаж чадаж байна уу?

-Жил бүр улсын төсөвт цагдаагийн байгууллага, тусгай ажиллагааны болон дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас худалдан авахад зориулж 4-5 тэрбум төгрөг тусгаж, УИХ баталдаг. Дотоодын цэргийн 27-28 төрлийн хувцас 100 хувь хангагдсан. Аравдугаар сарын 1-нээр гэрээт бүх байгууллагаас хувцаснуудаа авахаар шахаж ажилласан. Үүний үр дүнд шаардлагатай материалын дутагдлаас шалтгаалсан 5-6 компаниас бусад нь ажлаа хугацаанд нь дуусгаад бүтээгдэхүүнээ хүлээлгэж өглөө.

-Бүх алба хаагчдыг хувцсаар хангахад хүрэлцээтэй мөнгө үү?

-Цагдаа, тусгай ажиллагаа, дотоодын цэргийн алба хаагчдыг 100 хувь хувцсаар хангахад 15-20 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэхдээ улсын төсөвт боломжоор 4-5 тэрбум төгрөг тусгаж өгч байна. Бид бэлтгэх хувцасны төлөвлөгөөг батлуулж ажилладаг.

-Үндэсний үйлдвэрлэгчдээр хийлгэж байна уу?

-Дандаа дотоодын үйлдвэрлэгчдээрээ хийлгэж байна. Харин манай улсад даавуу үйлдвэрлэдгүй учраас гадаадаас авдаг. Олон улсын экспо худалдаанууд дээр очиж, сонголтоо хийх тохиолдол гарна.

-Энэ жил аль улсаас даавуу авсан бэ?

-БНСУ-аас авлаа. Мөн хувцасныхаа загварт өөрчлөлт оруулсан. Хуучин углаж өмсдөг битүү байсныг энгэр нь задгай, цахилгаантай болгосон. Эхний ээлжинд гарсан хувцаснуудаа замын цагдаа, хэв журам гээд гадаа хүйтэнд ажилладаг албан хаагчдад хүргүүлж байна. Зуны цамцныхаа даавууг мөн Өмнөд Солонгос улсаас авсан. Энэ мэтээр цагдаагийн алба хаагчдынхаа хувцасны чанарыг сайжруулж байгаа.

-Парк шинэчлэлтэд зориулсан хөрөнгө оруулалт ямар хэмжээнд хийгдсэн бэ?

-Тэрбум төгрөг тусгагдсан. Үүнийг ажиллах нөхцөл хүнд шороон замаар голчлон явдаг орон нутгийн цагдаагийн байгууллагуудад туулах чадвар сайтай “УАЗ Фургон” маркийн машин авч өгөхөд зориулж зарцууллаа. Бүх аймгийн цагдаагийн газруудад машин өгсөн. Түүнчлэн нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн машинууд байна. Гэр хороололд дуудлагаар уул, хадан дундуур явдаг учраас эвдрэл ихтэй. Дөрвөн дугуй нь элэгдэж, хагараад тэсэхгүй. Өвлийн дугуй авна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө багагүй шаардагддаг.

-Техник, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж ямар байна вэ?

-Замын цагдаагийн шинээр байгуулагдаж буй 27 Хяналтын пост бүрт авто машины хурд хэмжигч, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж, бэлэн бус торгуулийн систем буюу таблет зэргийг авч өгсөн. Таблетийг замын цагдаагийнхан ашиглаж байна. Хэв журмын цагдаа нар ашиглахгүй байгаа. Тиймээс орон даяар хэрэглүүлэхээр шийдвэрлэж, эхний ээлжинд шаардлагатай 2500 таблет авч хангахаар болсон. 100 албан хаагчтай цагдаагийн байгууллагад 20-30 ширхэг таблет өгөх байдлаар явна.

-Цалин хангамж ямар байна вэ?

-Орон нутаг, Улаанбаатар хотод ажилладаг цагдаагийн ажилтнуудын цалин адилхан ч хангамжийн хувьд хөдөө ажиллаж буй ажилтнуудынх ахиу байдаг. Тухайлбал, алслагдсан суманд жил ажилласан алба хаагчийн ажилласан хугацаа 1.3 жилээр тооцогдож явна. Хот, сууринд ажиллах цагдаад тийм зүйл байхгүй.

-Таван жилийн нэмэгдэл өгөөд байдаг шүү дээ. Хэвээрээ юу?

-Аймгийн төвөөс алслагдсан суманд ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, цагдаа тасралтгүй таван жил ажиллаад 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авдаг. Энэ нь 10-15 сая төгрөг.

-Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хоол, ундны асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Мөнгө тусгайлж өгдөг үү?

-Алба хаагчдад хоолны мөнгө гэж өдрийн 3200 төгрөг өгдөг байсныг саяхнаас 5000 төгрөг болгож, хувийн дансанд нь шилжүүлж байсан. Гэхдээ цагдаагийнхан маань уг мөнгийг өөртөө зориулж хоол авч идэхээс илүүтэй гэр бүлдээ өгөх, тамхи авах зэргээр зарцуулах байдал ажиглагдсан учраас цагдаагийн байгууллагын дарга нарт нь цайны газартай гэрээ байгуулж, цагдаагийн алба хаагчдад 5000 төгрөгт тохирсон хоол өгч байх үүрэг, чиглэл өгч, мөнгийг нь байгууллагад шилжүүлдэг болсон. Гэхдээ 5000 төгрөг хангалттай мөнгө биш л дээ.

-Хөдөлгөөнт эргүүлийн машинуудад өвлийн нэмэгдэл шатахуун өгдөг гэсэн. Хүрэлцээтэй байж чаддаг уу?

-Яриандаа хэлсэн. Таван жил ашиглагдсан машинууд олон гэж. Таван жилийн өмнө шинэ машин авахад шатахуун хэрэглэх хийгдсэн тооцоо одоо ч хэвээрээ явж байдаг. Уг машин хуучирч шатахууны хэрэглээ нэмэгдсэн байгаа нь тодорхой. Өвлийн улирлын нэмэгдэл гэж аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд өгдөг. Энэ нь 25 хувийн нэмэгдэл гэх боловч нэг машинд 2-3 литр шатахуун л оногддог юм. Дуут гэрлэн дохио ажиллуулах хэмжээний л мөнгө гэсэн үг. Өвөл хүйтэнд хөдөлгөөнт эргүүлийн машиныг халааж байх шаардлагатай. Дуудлага олонтой үед шатахуун нь хүрэлцэхгүй.

-Яг өнөөдрийн байдлаар хэдэн машин хөдөлгөөнт эргүүлд ашиглаж байна вэ?

-Хэв журмын цагдаад 68, замын цагдаад 48 хөдөлгөөнт эргүүлийн машин ашиглагддаг. Бүгд 5-6 жил авсан. Эвдэрсэн тохиолдолд боломжтойг нь бааз дээрээ хүргэж, засварлаад явж байна.

-Цагдаагийн байгууллага төсөвлөсөн мөнгө, торгуулиас ч юм уу хэмнэлт гаргаж, тоног төхөөрөмж, дүрэмт хувцас авах зэрэгт зарцуулах боломж бий юу?

-Тусгай, дотоодьн цэрэг, цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас авах хөрөнгө оруулалтын мөнгөнөөс 400 сая, бэлэн бус торгуулийн системээс 400 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Хэмнэсэн мөнгөөрөө цагдаагийн алба хаагчдад 3500 малгай, замын цагдаа, хөдөө орон нутгийн цагдаагийн ажилтнуудад өвлийн гутал зэргийг нэмэгдлээр авсан. Хөдөлгөөнт эргүүлийнхэнд 250 ширхэг гар утас, хүний аминд үл хүрэх сум, буу зэргийг хэмнэлтийн мөнгөөр авч, алба хаагчдад өгсөн. Мөн Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын урсгал засвар, "Сүлд" чуулга, Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цагдаагийн хэлтсийн байр, Дотоодын цэргийн 802 дугаар ангийн байрны засвар зэргийг хэмнэлтээрээ хийлээ.

Д.ДАМДИН

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.3) 2018 оны 10 сарын 18

Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
гомбо(202.70.47.158) 2018 оны 10 сарын 16

Цагдаа нараа дээд зэргээр хувцаслая. Харин нь ТАТВАРЫНХАН, МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН, ОНЦГОЙГИЙНХАНЫГ дүрэмт хувцасаар хангаж, мөнгө үрэхээ болье. Тэд хүн дарамтлахдаа өмсдаг, бусад үед нь хэрэглэдэггүй, огт шаардлагагүй мөнгө үрж байгаа шүү

0  |  0
гомбо(202.70.47.158) 2018 оны 10 сарын 16

Цагдаа нараа дээд зэргээр хувцаслая. Харин нь ТАТВАРЫНХАН, МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН, ОНЦГОЙГИЙНХАНЫГ дүрэмт хувцасаар хангаж, мөнгө үрэхээ болье. Тэд хүн дарамтлахдаа өмсдаг, бусад үед нь хэрэглэдэггүй, огт шаардлагагүй мөнгө үрж байгаа шүү

0  |  0
Иргэн(202.9.42.148) 2018 оны 10 сарын 16

ЦАГДААГИИН ФОРМ НЬ ЦАРАЙ МУУТАЙ ДЭЭР НЬ ЦАГДАА НАР НЬ ГЭЖ ЗАВААН ХУЛМАС ШИВЭР ДАГ ДААРЬ ЦАГДАА НАРТАА ФОРМОО ЦЭВЭР ӨМСӨХӨД НЬ АНХААР ЦЕГ .ЯДАЖ ХУВЦСАА ЦЭВЭР ӨМСӨХ ХЭВШИЛ СУРГААЧ МУУ ДЭЭРЭЭ ЗАВААН ХАР ТУЛДАА Л ЗАВААН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ОЙРТООД ОЧИХООР ЭЛДЭВ ҮНЭР СЭНГЭНЭЭД ХУВЦАС ФОРМ ДЭЭР НЬ АНХААРАХ НЬ ЗҮЙТЭЙ ЭЭЛЖТЭЙ БОЛГОО ҮНЭХЭЭР ЦАГДААГИИН ФОРМ НЭГ Л БИШ ЯДАЖ БАЙХАД ЦАГДАА НАР НЬ ҮНЭН ДЭЭ Л ЗАВААН

0  |  0
xas(103.229.122.192) 2018 оны 10 сарын 16

tsagdaa nar huvtsasaa um bolgond omsoh oo bolchih. tegvel edelgee ashiglalt urtasna. joohon davs nemhed gertee ch huvtasaa taildaggui

0  |  0
lai lai(66.181.188.100) 2018 оны 10 сарын 16

20 terbumaa, hajuud n 60 terbumiin hereg onigoo yum bn

0  |  0
4(203.91.118.180) 2018 оны 10 сарын 16

С.Баасандорж gej garchigt bj zurnii tailbar ni basanjav genee uul ni baasanjav gedeg hun shde

0  |  0
Top