ӨНӨӨДӨР: Хөдөө аж ахуйн хоршоологчдын их хурал болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

 08:00 цагт

-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хурал "Чингис" хаан зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно.

09:00 цагт  

-“Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүд, шүүгчид, судлаачид оролцоно.

-"Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт-2018" эрдэм шинжилгээний бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас: 8001-9000

10:00 цагт

-"Шинжлэх ухааны академийн грант-2018" минисимпозиум Шинжлэх ухааны академийн байранд болно.

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

-Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил" сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээний нээлт Гадаад хэргийн яаманд эхэлнэ.

14:00 цагт

-Төрийн ордны Их танхимд Хүний нөөцийн мэргэжилтний үндэсний чуулган эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top