Замын цагдаагийн Хяналтын постыг 77.7 сая төгрөгийн өртгөөр барьжээ

Замын цагдаагийн албаны Замын цагдаагийн  газрын нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Хяналтын постны байр шинээр ашиглалтад ороод удаагүй байна.

Улсын хэмжээнд Хяналтын 27 пост ашиглалтад оруулах бөгөөд нэгийг нь 77.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа ажээ. Хяналтын постны байрыг иж бүрэн тохижуулсан. Өвлийн улиралд зуух нь цахилгаан болон түлшээр ажиллахаар хийгдсэн бол гал тогоо, амралтын өрөө, машины гараж зэргийг ч шийдвэрлэж өгчээ.

Нийслэлийн Улаанбаатарын хотын Налайх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нэг, 21 аймгийн цагдаагийн газар бүрт нэг Хяналтын постны барилгыг барьж байгаа бөгөөд 2018 оны аравдугаар сардаа багтаан ашиглалтад оруулж, хүлээж авахаар төлөвлөсөн байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page