Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр баруун талаас Саппорогийн уулзвараас Офицерийн тойрог, 120-ийн уулзвараас 32-ын уулзвар хүртэлх хүрээнд дугаарын хязгаарлалт үйлчлэх юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top