”Монголбанк”-ны удирдлагууд мэдээлэл хийж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга, "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг сонсож байгаа юм.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар "Монголбанк"-ны удирдлагуудыг танилцуулга хийж байгаа аж.

Бүлгүүд мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ. Хурлын дараа бүлгүүд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Н.Туяа

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.32.93) 2018 оны 10 сарын 15

8 shargaa tataj buulgaad bankuudaaraa exchange hiivel yadgiiin bol ene mongol bank

0  |  0
Top