Ким Жон Ун цөмийн объектуудынхаа жагсаалтыг АНУ-д өгөхөөс татгалзсан уу?

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор зогсоох тухай тунхаглалд гарын үсэг зурахын өмнө шалгуулах цөмийн объектуудынхаа жагсаалтыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод өгөхөөс татгалзсан гэж Японы “Ёмиури” сонин өнөөдөр /2018.10.15/ мэдээлжээ.

Ким Жон Ун “Итгэлцэл байхгүй нөхцөлд АНУ-д жагсаалтыг өгсөн ч итгэхгүй л болов уу” гэж тайлбарласан гэнэ. Мэдээллийг дахин шаардах байх. Тэр үед маргаан гарна” хэмээн Ким Жон Ун хэлсэн гэж Ёмиури сонинд бичжээ.

Умард Солонгосын тэргүүний хэлснээр цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө БНАСАУ, АНУ-ын хооронд харилцан итгэлцэл бий болох ёстой.

Зургадугаар сарын 12-нд Сингапур улсад болсон түүхэн уулзалтын үеэр, АНУ-ын ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нар цөмийн зэвсгээс ангижрах, хоёр талын харилцааг сайжруулах тухай тохиролцсон билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 103.26.193.216 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 10:02 минутанд

munkhnar eej

Go to top of page