Трамп яагаад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг хүсдэггүй вэ?

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд зориулж хэдэн их наяд ам.доллар алдахыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ. CBS телевизийн "Уур амьсгалын өөрчлөлт гарч буйд итгэдэг үү?" гэсэн асуултад тэрбээр “Ямар нэгэн нөлөөллийн улмаас зарим нэгэн зүйлс өөрчлөгддөг. Гэхдээ үүнд хүн буруутай эсэхийг мэдэхгүй” гэжээ. “Би хэдэн их наяд доллар өгч, сая сая ажлын байр алдмааргүй байна. Тийм алдагдалтай нөхцөл байдалд ормооргүй байна” гэж тэр тайлбарлажээ. 

"Шинжлэх ухааны ертөнцөд уур амьсгал хүний үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөж буйг хүлээн зөвшөөрдөг шүү дээ" гэсэн асуултад Трамп "Эрдэмтэд ч мөн улстөрждөг" хэмээн хариулсан байна.

Үүнээс өмнө АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээс гарна хэмээн мэдэгдэж байсан билээ.

2015 оны арванхоёрдугаар сард 195 улс орны баталсан Парисын хэлэлцээрт дэлхийн дулаарлыг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийнхээс 2 хэмээс ихгүй хэмжээнд барих зорилго тавьсан юм. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, 2050 он гэхэд СО2 ялгаруулалтыг бүрэн зогсоосноор хүн төрөлхтөн экосистемийг аварч чадах боломжтой гэгдэж буй.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.136) 2018 оны 10 сарын 16

NEG BUS ZAMIIN ESREG BOLOHOOR

0  |  0
Top