Үйлдвэрлэлийг улстөржүүлэх биш урам өгөх ёстой биш үү!

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Монгол инженер, мэргэжилтнүүд “МОН-30” автобус угсарч, нийтийн тээврийн үйлчилгээнд  нэвтрүүлсэн. Тэд гурван жилийн хугацаанд  200 гаруй автобус үйлдвэрлэжээ. Орон нутгаас анхдагч болж Өмнөговь аймгийн удирдлагууд бага  оврын автобуснуудыг худалдан авч, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин, нийтийн тээврийн үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “МОН-30” эко автобусны хүлээн авах нээлтийн ажиллагаанд оролцсон юм.

Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн үндэсний үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж авахыг бүх яамны сайд, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчдад үүрэг болгохын сацуу нийтэд уриалсан. Бас “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байвал төрийн сайд ч байсан хамаагүй миний хэлсэн үг, өгсөн үүрэг даалгавар гэдгийг сануулаарай” хэмээн иргэдэд, үйлдвэрлэгчдэд захисан. Өөрөө үлгэр жишээ болж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хувцас бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагаа ч тэр онцолсон юм. Шатахууны тухайд гадаадаас хараат яваад байхгүйн тулд Нефть боловсруулах үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажил Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд эхэлж, 35 хувьтай явааг мөн Ерөнхий сайд тайлбарлаж байлаа.“МОН-30” автобусыг өөрөө жолоодож хүртэл үзсэн. “Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ автобусаар нийтийн тээврээр үйлчлүүлэх нь иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлнэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэл хангалуун хэлсэн. Ийм  л үйл явдал болсон.

Шүүмжлэхэд учир бий

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “МОН-3” автобусны үйлдвэрлэсэн явцтай танилцаж, нээлттэй оролцсонтой бараг зэрэгцээд сөрөг пиар хийж, далдаас чулуу шидэж эхлэв. Гадаадаас 400 мянган ам.доллараар худалдаж авах том оврын цахилгаан үүсгүүртэй автобусыг монголчууд 195 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар угсарч байгааг “муулж” эхэлжээ.Автобусыг үйлдвэрлээгүй, угсарсан гэж олон хүн мэдэмхийрчээ. Тийм л дээ. Монгол инженерүүд бүтээсэн. Зөвхөн Монголд биш дэлхийд хөгжлөөрөө гайхуулсан Японы “Тоёота” гэхэд машин үйлдвэрлэхдээ гадаадын улс орнуудад эд ангиудыг нь захиалан хийлгэж, үйлдвэрлэлдээ ашиглаж угсардаг гэдгийг учир мэдэх, мэргэжлийн хүмүүс хэлж тайлбарлаж байгаа ч энэ бүхэн хэл нь загатнасан хэсэг бүлэгт өчүүхэн хамааралгүй бололтой.  


“МОН-30” автобусыг нийтийн тээвэрт оруулах туршилтын ажлыг харлуулах улс төрийн шалтгаан ч юм билүү. Нийт 2-3 цаг цахилгаанаар цэнэглээд 180-200 км зам туулах чадвартай автобусыг “Монгол машин байгууламж” компанийн инженер, мэргэжилтнүүд бүтээснийг дашрамд дурьдах нь зөв биз.Олон удаа шав тавьснаас хэтрээгүй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүлж, 35 хувьд хүргэсэн. Энэ бүхэн л том шалтаг болсон байхыг үгүйсгэхгүй. БНХАУ-аас 60 мянган  ам.доллараар худалдаж аваад, татварт 35 мянган ам.доллар төлөөд оруулаад ирчих автобусыг Монголд угсарсан болж, дундаас нь 100.000 ам.долларын ашиг унагаах нь гэсэн мэдээлэл цахимаар цацагдаж байх шиг байна. Үйлдвэрлэх сонин биш худалдаад авчих нь амархан байсан гэсэн утагтай ч юм шиг. Мэргэжлийн учир мэдэх хүмүүс тэр нь нэг сая ам.доллар давсан өндөр өртөгтэй, шалгуур хатуу төсөл гэдгийг тайлбарласан байна билээ. “МОН-30”  автобусыг туршилтаар явуулах нээлттэй зэрэгцэн “БНСУ-аас 200 автобус оруулж ирэхээр болжээ” гэсэн яриа аль хэдийнэ тарчихсан байснаас харахад зүгээр ч цуурхал  биш зохион байгуулалттай үйлдэл гэж харагдахаар. Ерөнхий сайдаар дайруулж, давхар үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээлийг үгүйсгэсэн хандлага гэж хэлмээр байгаа юм.

Б.Нямдэлгэр: Монгол инженер л Монголын нөхцөлд зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Мэргэжлийн инженер, иргэдийн байр суурийг хүргэе.

Инженер Б.Нямдэлгэр:

-“Би мэргэжлийн зохион бүтээгч, инженер мэргэжилтэй хүн. Монголд үйлдвэрлэсэн “MOH-30” цахилгаан автобус  харагдах байдлаараа бусадтай төстэй байгаа нь дэлхий нийтийн жишиг учраас үүнд гайхах зүйл байхгүй. Та нарын харьцуулаад байгаа хятад автобуснаас монгол автобусны ялгарах зөвхөн нэг давуу талыг дурьдахад, та бидний амь насны баталгаа болсон кузовын каркас юм. Манай улсын нийтийн тээвэрт явах автобусны насжилт нь Xятадаас хэд дахин урт байх шаардлагатай. Энэ кузовын каркасны гагнуурын чанар болон хийцийн онцлог зэрэг нь Xятадынхтай харьцуулшгүй өндөр чанартай. Манай нөхцөлд тохирсон байдлаар монгол инженерүүд бүтээсэн. Монгол инженер л Mонголдоо төгс зохицсон бүтээгдэхүүн бий болгоно".

Иргэн Г.Алтангэрэл:

-"Хятадаас сэлбэг авчирч угсарчихаад Монголд үйлдвэрлэлээ гэж хорсож шүүмжлэх маягтай Дэлхийн бүх үйлдвэр аливаа машин техникийг угсарч үйлдвэрлэдэг. Тоёота, Самсунг, Хитачи,  Форд Ауди корпорацууд бүгд угсардаг. Тоёота, Ниссан нь гадаад, дотоодын 15000 орчим жижиг үйлдвэрлэгчид деталь нэг бүрийг захиалж хийлгэн, түүнийгээ угсардаг. “МОН-30” цахилгаан автобусны суудал,  цонхны шил, кузов, рам гээд мотор дугуйнаас бусдыг монголчууд хийж байгаа юм шүү. Цахилгаан автобус дэлхийн зах зээл дээр 400.000 орчим ам.доллар байдаг нь үнэн. Монголчууд 195.000 ам.доллараар бүтээлээ. 220 залуу ажилтай, амьдралтай болж байна. Гадагшаа урсаж буй олон зуун сая ам.долларыг монголдоо үлдээж байна. Юу нь буруу байгаа юм.

Нефть боловсруулах үйлдвэр барих, автобус үйлдвэрлэх сайн мэдээ биш үү?

Шатахууны үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн дагаж өсдгийг, ард түмэн яаж туйлдгийг бүгд мэдэж байгаа. Шатахууны үнийг Засгийн газраас татварын бодлогоор буулгадаг ч бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээрээ үлддэг. Тиймээс л Засгийн газар Нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэж том зорилго тавьсан. Мөн Монголдоо нийтийн тээвэрт цахилгаан үүсгүүртэй “МОН-30” автобусны үйлдвэрлэл, угсралтыг дэмжиж байна.

Нийтийн тээврээр дамжуулаад ужиг асуудал болоод удсан Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэр болно. Монголчууд өөрсдөө шатахуунаа боловсруулж, өөрсдийнхөө угсарсан  автобус, таксигаар зорчиж яагаад болохгүй гэж. Тамын тогооны үлгэрийг үргэлжлүүлсээр байвал хамгийн их хохирлыг ард түмэн амсана. Амссаар ч байгаа.  “Монгол машин байгууламж” компани хүчин чадлаа 100 хувь ашигласан тохиолдолд нийтийн тээврийн 1000 автобусыг шинэчлээд зогсохгүй такси, бусад тээврийн хэрэгслийг угсрах боломж бүрдэнэ. Дээр нь ажлын байр нэмэгдэнэ. Монголчуудад, Монголын эдийн засагт л хувь нэмэртэй. Монголдоо хийж бүтээхийг эсэргүүцдэг  муухай монгол зан Монгол Улсын хөгжилд саад болж байгааг хаана хаанаа ойлгомоор. Үндэсний үйлдвэр, үндэсний үйлдвэрлэгчид, тэднийг санаачилгыг, сайн ажлыг  улс төржүүлэх биш урам өгөх ёстой биш үү!

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ooriinhoo ajliig yar(124.126.0.34) 2018 оны 10 сарын 15

Mongoldoo avtobus ugsarch baigaa ni sain hereg. Bid gadnaas detaliig avch mongoldoo ugsarch baigaa gej oilgoj baigaa. Buteegdehuunee l surtalahmorooroo l surtlchij baigaarai. Hyatadiin avtobus chanargui gej B.Nyamdelger injner yugaar batlaad ayrij baina. Tegj yarival avtobusnii karkaas hiij baigaa gangaa hyatadaas abch baij medeh.bid odoohondoo avtobunii karkas hiih sain chanariin gan hiisen yu l bol?! bid gan buteegdehuunee erhee bish stantarttai bolgoson biz. Hyatadiig omgoolj baigaa yum bish,medeej hyatadiin asar tom buteen baiguulaltiig ganguigeer tosooloh argagui.Sain chanariin gantai

0  |  0
ЗОЧИН(202.9.43.238) 2018 оны 10 сарын 15

МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫГ ГАДААДЫН УЛС ОРНУУДАД АВТЫН ИНЖЕНЕР МЕХАНИК ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ МӨН АЖЛУУЛЖ ДАДЛАГА ТУРШЛАГАТАЙ БОЛХОД АНХААРЧ МОНГОЛД ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛЧУУД ГАДААДЫН ҮЕЭ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА ХУУЧИН МАШИНЫГ НЬ ҮНЭТЭЙ АВЧ БАЙХААР ӨӨРСДӨӨ ӨӨРИЙН ЭХ ОРОНДОО ТОХИРСОН ЭВДЭР Ч ХЭМХЭРСЭН Ч МОНГОЛЫНХОО ҮЙЛДВЭРТ ТОДОРХОЙ ҮНЭЭР БУЦААЖ ӨГӨӨД НЭМЭЛТ ҮНЭ ТӨЛӨӨД ШИНЭ МАШИН АВЧИХДАГ ХЭМЖЭЭНИЙ АВТОМАШИНЫ ОРЧИН ҮЕИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛХЫН ТӨЛӨӨ МОНГОЛЧУУД АЖИЛМААР БАЙНА. ОДОО Л ЭХ СУУРЬ НЬ ЭХЛЭЖ БАЙНА.

0  |  0
zochin(103.26.193.216) 2018 оны 10 сарын 15

UBTZ MONGOL INJENERUUDIIN UGSARSAN HOER ZAGAL SERIIN ILCHIT TEREG 2005 ONOOS UILDVERLEED YAVJ BNA UUNTEI IJIL BUSUU

0  |  0
zochin(103.26.193.216) 2018 оны 10 сарын 15

ERDEMTEDIIG HARGIS TURSHILT HIIDEG GEJ HELEH BAISAN YUM INGEH GEED BAISAN YUM KINO

0  |  0
Top