Хабиб Нурмагомедов Флойд Мейвезерийг тулаанд дуудлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

  “UFC”-гийн аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов Америкийн боксчин Флойд Мейвезертэй хүч үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хабиб энэ талаараа менежер Д.Блэйкээр дамжуулан Флойд Мейвезерийн сонорт хүргэсэн байна. Үүнийг спортын мэргэжилтнүүд “Хабиб Нурмагомедов ирээдүйн карьертаа зориулсан том мэдэгдэл хийлээ” гэж дүгнэжээ.

Хабиб “Флойд бид хоёрыг олон зүйл холбодог. Ринг болон Ирландын тулаанч Конор Макрегортой харилцах бидний харилцаа ижил” гэжээ.

Саяхан Конорыг буулган авсан Хабиб “Урагшаа, Флойд! Хоёулаа хэзээ ч ялагдаж байгаагүй. Яагаад үгүй гэж? Алив тулалдъя! Энэ ширэнгэн ойд зөвхөн нэг л хаан бий. Энэ бол би. Яагаад гэвэл би Конорыг ялсан. Харин тэр намайг ялаагүй. Би үүнийг хөнгөхөн хийсэн” гэж наргиа болгон хэлжээ.

“UFC”-гийн тамирчид боксчдын эсрэг рингэн дээр гарах нь их сонирхолтой тохиолдол. Флойд Мейвезер өмнө нь Конор Макгрегортой боксын дүрмээр тулалдаж байсан билээ. Тэдний тулаан 2017 оны наймдугаар сарын 26-нд болж, 41 настай америк боксчин аравдугаар үед техникийн нокаут хийснээр ялж байсан юм.

Флойд Мейвезер vs Конор МакГрегор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top