Цагдаагийн алба хаагчид ууланд төөрсөн хүүгийн амь насыг аварчээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ны өдөр бага насны хүүхэд ууланд төөрсөн гэх дуудлагын дагуу Онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид хамтран ажиллагаа явуулж таван настай хүүхдийн амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, Баянзүрх ууланд хүүхэд төөрсөн байна гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 65 алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар ажиллагаа явуулсны дүнд Батсүхийн Тамирыг хаднаас гэмтээд, модноос дүүжлэгдсэн байхад нь олжээ. Хүүг олох үед ослын улмаас баруун хөл нь хугарч, осголтын байдалтай байсан гэх ба цагдаагийн алба хаагчид анхан шатны тусламж үзүүлж, хүүг эмнэлэгт хүргэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

зочин [ 202.179.18.144 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 01:51 минутанд

цагдаа нартаа ажлын амжилт хүсье

Зочин [ 202.21.127.132 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 09:04 минутанд

Та бүхэндээ баяр хүргье Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсье

Зочин [ 43.242.242.39 ]      |     2018 оны 10-р сарын 15 -нд, 06:52 минутанд

Баяр хүргэе цагдаагийн албан хаагчиддаа. Мөн тус хүү болон Монголын нийт бяцхан үрсдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе~

Go to top of page