“Аймэйдо Альфа” 10 сая иенийн тэтэглэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

2018 оны 10 сарын 15

Япон улсын “Аймэйдо Альфа” групп  10 сая иений сан бүхий “Аймэйдо Альфа Асаякэ тэтгэлэг”  хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр боллоо.  Энэ тухай тус группын ерөнхий захирал Такэши Огино “Асаякэ” гадаад хэл сургалтын төвд уулзалт хийх үеэр суралцагчдад зарлажээ. Харин япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4, N3-т тэнцсэн суралцагчид тэтгэлэгт хамрагдах эрхтэй. Тэтгэлгийн хэмжээ дээр дурдсан түвшин бүрт 500 ам.доллар байхаар тогтожээ.

Энэ үеэр Такэши Огино захирал “Суралцагчид N4,N3 түвшинд тэнцсэнээр нийт 1000 ам.доллар авах бөгөөд  “Асаякэ” японы хэлний сургалтын төвд суралцсан хүмүүс дээрхи тэтгэлэгт хамрагдах боломжтой” гэдгийг онцоллоо.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top