Жүжигчин С.Өлзийхүү “Нинжин сэтгэл”-ээр нийгмийг сэрээлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

“Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино аравдугаар сарын 12-нд кино театруудад нээлтээ хийлээ.

Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас хэсэг хугацаанд завсарлага аваад байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цаг үеийн чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь үзэгчдэд улам бүр хүлээлт үүсгэж байлаа.

Хүсэн хүлээсэн өдөр ирж, “НИНЖИН СЭТГЭЛ” кино үзэгчдийн нижгэр алга ташилт дор амжилттай нээлтээ хийлээ.

Нээлтийн дараах эхний гурав хоног өнгөрч байгаа ч жинхэнэ уран бүтээл гэж юу болох, уран бүтээлч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ойлгодог, мэдэрдэг үзэгчид театр руу зөвхөн “НИНЖИН СЭТГЭЛ”-ийг үзэхээр зорьж байна.

Хүний мөс, итгэл сэтгэл, хайр үгүйлэгдсэн энэ цаг үед “НИНЖИН СЭТГЭЛ” кино нээлтээ хийсэн нь нэг талаараа нийгмийг сэрээж байна гэх олон нийтийн сэтгэгдэл ч сошиал орчинд нэлээд хэлэгджээ. Нөгөө талаараа жүжигчин С.Өлзийхүүг уянгын, драмын төрлийн кинонд гол дүр бүтээсэнд талархах үзэгчид олон байв. Тэр бол дэлгэцийн төдийгүй хошин урлагийн салбарын чадварлаг цөөн эмэгтэй жүжигчдийн нэг. Магадгүй, тиймдээ ч дорвитой, чанартай уран бүтээлд дүрээ мөнхөлж үлдээхийг фэнүүд нь битүүхэн хүсэн хүлээдэг байсан биз ээ. Энэ эрэлт, хүсэл биеллээ олж, авьяаслаг жүжигчин С.Өлзийхүү өөрийгөө  дахин нээсэн, жүжигчний уран чадвараа батлан харуулсан шинэ бүтээлийг дэлгэцэнд мөнхөллөө.

Цаг хугацаагаа онож мэндэлсэн “НИНЖИН СЭТГЭЛ” киноноос та эрээд олдохгүй, хайгаад харагдахгүй болсон хүний сэтгэлийн нандин мөн чанаруудыг мэдрээрэй.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.146) 2018 оны 10 сарын 16

Mash sain kino bolson baina lee. Uneheeriin hunii setgeliin nandin medremjig hundsun kino sanagdsan.

0  |  0
Дотор(182.160.33.239) 2018 оны 10 сарын 16

эвгүйрчихлээ!

0  |  0
Нөгөө (182.160.33.239) 2018 оны 10 сарын 16

” Нинжин сэдхил ” энэ юм байх даа...

0  |  0
Ямар (182.160.33.239) 2018 оны 10 сарын 16

царайтай улсууд ” Нэг дор ” цаглав аа!

0  |  0
u(64.119.24.195) 2018 оны 10 сарын 16

uur sedev oldoogvil yumbhdaa...

0  |  0
---№(202.9.40.27) 2018 оны 10 сарын 15

маш чадварлаг жүжигчид оролцсон бна_ үзүүштэй кино болсон байж таараа_ үзнэ ээ

0  |  0
zochin(202.9.42.49) 2018 оны 10 сарын 15

еөө заваан хятад авгай яасан муухай юм бэ

0  |  0
Top