ФОТО: Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Манай сурвалжлагч Дорноговь аймгаас мэдээлж байна

Дорноговь аймгийн Алтанширээ суманд өрнөж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж байгаа. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, түүхий эд нь эхний байдлаар 40 жил гэж тогтоогдсон тус төсөл санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойш 10 жилд бүрэн нөхөх боломжтой.

2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхлэл болгож дэд бүтцийн барилгын ажлын шавыг өнгөрөгч зургадугаар сард тавьсан. Дөрвөн сарын хугацаанд тус бүтээн байгуулалтын хүрээнд автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам барих ажил өрнөж, өнөөдөр нийт 40 хувьд хүрчээ.

Бүтээн байгуулалтад нийт 500 гаруй хүн гар бие оролцож байгаагаас нь 270 орчим нь цэргийн албан хаагчид байгаа аж. Үүнээс 120 нь орон нутгийн алба хаагчид бөгөөд нийт 260 гаруй машин механизм ажиллаж байна.

Орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал, цемент, хайрга, барилгын бусад материалууд, нийт ажилчдын хэрэглэх хоол хүнс, ахуйн барааг худалдан авч, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа юм байна.

 Нийт 17.5 км автозамыг 2019 оны 9 дугаар сарын 30, 27 км төмөр замыг 2019 оны 10 сарын 30-наас өмнө барьж дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Харин18.2 км цахилгаан дамжуулах шугамыг ирэх 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Б.Эрхэс

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

www.zindaa.mn




Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
popdolt bagadaagui(124.126.0.34) 2018 оны 10 сарын 15

Popchin rok popdood bai.

0  |  0
popdolt bagadaagui(124.126.0.34) 2018 оны 10 сарын 15

Popchin rok popdood bai.

0  |  0
zochin(103.26.193.216) 2018 оны 10 сарын 15

davhar vagonoor iluu ashig

0  |  0
Top