Стивен Хокинг дэлхий дээр ”Супер хүмүүс” үүснэ гэж зөгнөжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Найман сарын өмнө, 76 насандаа өөд болсон Английн физикч, онолч Стивен Хокинг хүн төрөлхтөнд бодит аюул учруулж болзошгүй, ДНК-гийн өөрчлөлт бүхий супер хүмүүс ирээдүйд бий болохыг зөгнөж байжээ.

The Sunday Times сонинд бичсэнээр өнөөдөр /2016.10.16/ хэвлэлтээс гарч буй түүний хамгийн сүүлчийн номонд энэ талаар өгүүлсэн байна.

“Чухал асуултын товч хариулт” нэртэй номондоо алдарт физикч, ойрын ирээдүйд баян чинээлэг хүмүүс генийн програмыг гүйцэтгэдэг макромолекулд өөрчлөлт оруулах боломжтой болно гэж таамаг дэвшүүлжээ. Өөрийн болон хүүхдүүдийнхээ ДНК-г өөрчилснөөр эдгээр хүмүүс ой санамж, өвчинд тэсвэрлэх чадвар, оюун ухааныхаа төвшнийг дээшлүүлж, амьдрах насаа уртасгах боломжтой болно гэж Хокинг бичсэн байна.

Эрдэмтний дэвшүүлсэн таамгаас үзвэл энэ зуунд хүмүүс өөрийн оюуны чадвараа боловсронгуй болгохын зэрэгцээ түрэмгий зан авир зэрэг зөн совингоо ч өөрчлөх боломж нээгдэж болох гэнэ. Хүний генийн инженерчлэлийн эсрэг хууль батлах хэдий ч ой тогтоолт, өвчинд тэсвэртэй байдал, амьдралаа уртасгах боломжийг зарим хүмүүс алдахыг хүсэхгүй байх гэж эрдэмтэн бичсэн байна.

Хокингийн санааг зовоосон асуудал бол энэхүү нөхцөл байдал генийн төвшинд өөрчлөгдөөгүй хүмүүст илүү их аюултай. Учир нь супер хүмүүс “сайжруулаагүй” хүмүүсийн хооронд ноцтой асуудал үүсэх бөгөөд энгийн хүмүүс тэдэнтэй өрсөлдөх байдлыг тэсвэрлэж дийлэлгүй, устаж үгүй болох, эсвэл шаардлага багатай хүмүүс болж хувирах магадлалтай. Тэдний оронд өөрсдийгөө улам бүр сайжруулж, шинэчилсэн шинэ төрлийн хүмүүс дэлхий дээр бий болно гэж Стивен Хокинг зөгнөжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.88) 2018 оны 10 сарын 17

2045 ONOOS HUN MUNH NASLAH EHLEL TAVIGDANA UUND UB PALAS BOLDOG MUNKHNARAN EEJ ZALBIRALD UDAM SUDRAA HAMTAD N ZALBIRCH

0  |  0
zochin(64.119.18.88) 2018 оны 10 сарын 17

ongiroi zang

0  |  0
zochin(66.181.191.119) 2018 оны 10 сарын 16

galav yuuleh yum uu. yamar neg huvisal boloh ter tsag uye tulj irsen baina.

0  |  0
Top