ӨНӨӨДӨР: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

 09.00 цагаас

"Шангри Ла" зочид буудлын хурлын танхимд "Эмийн хүртээмжийг сайжруулах нь" олон улсын хурал болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, АХБ-ны ЭМС-ын ахлах болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно. Утас 86885060

 10.00 цагаас

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв болон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал хамтран Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд “Ази тивийн далайд гарцгүй хөгжиж байгаа зарим орны эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь” сэдэвт бүс нутгийн семинар зохион байгуулна. Нээлт өнөөдөр 10.00 цагаас болно.

 11.00 цагаас

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Спорт ба Хөгжил” улсын зөвлөгөөний хэвлэлийн хурал Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд болно. Холбогдох утас: 89001717

 13.00 цагаас

“Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн шинэ номын сангийн хурлын танхимд болно.

Нийслэлийн ИТХ-аас мэдээлэл хийнэ.

 14.00 цагаас

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурал БОАЖЯ-ны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 91910031

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top