”Н.Цэрэнбат сайдын” ШҮҮЛТҮҮР утааг 50 хувь бууруулж ЧАДАХ уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

“Арван мянган төгрөгийн үнэтэй янданд 500,000 төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавина” гэсэн мэдээ олон нийтийн сүлжээнд хуурай өвсөнд гал тавьсан мэт хурдан тархав. Гэхдээ айлын янданд агаар шүүлтүүр суурилуулах ажил зөвхөн энэ онд яригдаж байгаа шинэ сэдэв биш юм.

Жишээлбэл, 2012 онд Баянгол дүүргийн 16-р хороо буюу Гандангийн дэнжийн гэр хорооллын 1090 өрхөд утааны шүүлтүүр янданд нь суулгасан. Монгол инженер бүтээж, Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн гэх тус шүүлтүүрийн тухай мэргэжилтнүүд “Утааны шүүлтүүр нь гэрийн яндангийн хөө, үнс зэргийг агаарт цацахгүй авч үлдэнэ. Утааг 88 хувь цэвэршүүлж, 10-15 жилийн эдэлгээ даадаг. Нэг шүүлтүүрийн өртөг ойролцоогоор 100 орчим мянган төгрөг” гэж байв. Туршиж байсан учир бүх хөрөнгийг НЗДТГ-аас гаргажээ. Агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайхан “Утааг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Янз бүрээр туршиж байна. Алдаж, онож байгаа зүйл бий. Богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тиймээс утаа шүүгчийг амьдрал дээр туршиж үзэх гэж байна. Үр дүн гарвал гэр хорооллын айлуудад өгнө” гэсэн юм.


Харамсалтай нь, тэрхүү айл бүрийн янданд агаар шүүлтүүр суулгах ажил амжилт олоогүй. Хэрэглэгч, айл өрхүүдээс авсан судалгаагаар 70 гаруй хувь нь шүүлтүүрийг цэвэрлэхэд хүндрэлтэй, арчилгаа ихтэй гэсэн шалтгаанаар хэрэглэхээ больсон байна. Тиймээс энэхүү яндангийн шүүлтүүрийг цаашид хэрэглэх шаардлагагүй гэж 2013 онд нийслэлийн удирдлагууд үзжээ. Нэг ёсондоо 109 сая төгрөг салхинд хийссэн гэсэн үг.

Энэ оны долдугаар сараас Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад “DPF” шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. “DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүнэ гэв. Шүүлтүүрийг суурилуулах, худалдан авах болон бусад нийт зардал ойролцоогоор 45 сая төгрөг болж байгаа гэж Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Автобусанд 45 сая төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавьж байгаа асуудал шүүмжлэл дагуулаад удаагүй байтал айл бүрийн янданд тус бүр нь 500.000 төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавих асуудал хөндөгдөв.

-2019 ОНД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД

НИЙТ 154 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ СУУЛГАЖЭЭ-

Төсөвт сулгасан 154 тэрбум төгрөгт цахилгааны тарифын хөнгөлөлт, 3000 орчим нам даралтын зууханд шүүлтүүр суулгах, сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100.000 айлын янданд утаа шүүгч байрлуулах гэх мэт ажлыг хийнэ хэмээн Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн. Түүний тайлбарласнаас бол айлуудын янданд суурилуулах шүүлтүүрийн тус бүрийн үнэ 200 доллар буюу 500 гаруй мянган төгрөг байхаар төсөвлөжээ.

Харин тус яамны хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар, хэрэв 2019 оны төсөвт дээрх төсөөллөөр батлагдвал нийслэлийн 220.000 айлын тавин хувь буюу 100.000 айлд яндангийн шүүлтуур суурилуулснаар утааны бохирдол 50 хувиар буурах магадлалтай гэж үзэж байгаа аж. Ингэсэн тохиолдолд гэр хорооллын үлдсэн 120.000 өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа ажээ.

Үүнээс гадна Эрчим хүч, Эрүүл мэндийн яам гээд утаатай холбогдох хэд хэдэн яамны хамтарсан санал болох дээрх шүүлтүүрийн галыг зөвхөн Н.Цэрэнбат сайдад тохож байгаа нь улс төржилт гэх өнцөг ч бас энэ асуудалд байна. Үнэхээр утааг 50 хувь бууруулж чадах уу, эсвэл олны хэлж буйгаар "мөнгө цохих" арга хэрэгсэл болж байна уу гэдгийг олж тогтоох нь зөв.

Тэгвэл олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа агаарын бохирдлыг бууруулах арга, хэрэгслийн талаар өнөөдөр /2018.10.16/ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байна. Яндангийн шүүлтүүр, үнийн мэдээлэл, төсвийн талаар яам ямар тайлбар, мэдээлэл өгөхийг хүлээе. 

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.143.236) 2018 оны 11 сарын 19

”Шүүлтүүр хэрэггүй” гэж үзсэн тэр 70% бол утаа гаргаж байгаадаа огтхон ч санаа нь зовдоггүй, үүрэг ухамсар гэдэг ойлголт түй ч байхгүй шүүлтүүр цэвэрлэхээсээ залхуурсан хар масс, малууд. Тэд нар шүүлтүүр суурилуулах, цэвэрлэхээсээ залхуурснаас л болж ”шүүлтүүр хэрэггүй” гэж мэдэгдсэн байгаа. Бусдаар үнэхээр хэрэгтэй, нийгэмд ашигтайг тэд ойлгоогүй, ойлгох хүсэлч байхгүй, зүгээр л агуйд гал түлдэг хүй нэгдлийн үеийн сэтгэхүйтэй бэртэгчин хар малууд, өөр юу ч биш. Тэдэнд хотын соёл, иргэний ухамсар гэх мэт зүйлийн үнэр ч байхгүй. Ийм үхэрнүүдээс болж зөв зорилготой төсөл зогссон нь харамсалтай.

0  |  0
Хайдо(202.9.42.24) 2018 оны 10 сарын 26

Цэрэнбат гуай та жаахан ч гэсэн ном унш.Өөрийгөө цэнэглэхгүйгээр өөр бусдыг удирдаггүй юм. Бүрэн шаталт гэж юу вэ гэдгийг хамгийн түрүүнд уншиж мэд.

0  |  0
Монгол хүн(103.50.207.150) 2018 оны 10 сарын 18

бага байхад янданд жаахан хөө тогтчиход утаагаа татахгүй болдог байсан.Тэгээд гарч хөөлдөг байлаа. Одоо тэгсэн дотор нь бүр шүүлтүүр чихэх нь байна. Утаагаа татахгүй бүр угаартуулах нь байна.

0  |  0
оч(64.119.20.140) 2018 оны 10 сарын 16

энэ нөхөр мөнгө цохих гээд ухаан алгаа сонгуулийн дараа эрхэм биеэрээ шоронг чимэглэх бизээ шунал чинь шоронд суулганаа чамайг

0  |  0
Zochin(66.181.161.48) 2018 оны 10 сарын 16

ene demii mungu ideh hotsrogdson arga bna

0  |  0
зочин(202.9.42.1) 2018 оны 10 сарын 16

утаанаас илүү аймшигтай агаар бохирдуулагч байна тэр бол цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр

0  |  0
зочин(202.179.24.212) 2018 оны 10 сарын 16

Угаасаа л томчуудын идэх мөнгө шүү. Шүүлтүүрийн оронд зуух тараасан нь дээр байсан ш дээ. 10,0 мянга гэж зуух хаана ч байхгүй.

0  |  0
zochin (202.9.42.195) 2018 оны 10 сарын 16

chadanaaaaa chadahgui bol daraa jil yandeng ni uurchilneee ZA YU

0  |  0
zochin(43.228.130.236) 2018 оны 10 сарын 16

manai 3 4r stants chine utaanii shuultuurtei shuu de yamar grdag bilee dee niiteeree mende tgheer ene bolhoor yah bol kkk ineedtei um huuhduudes asuue bugdeerei

0  |  0
зочин(202.179.18.144) 2018 оны 10 сарын 16

эрүүл ухаантай хүн л сайд дарга хийдэг байлгүй дэ өөр ч юу гэхэв

0  |  0
Zochin(211.36.135.128) 2018 оны 10 сарын 16

Zuuh taraagaad yu bolson odoo bas yndan odoo tegj bhaar ailuudaa tongoor hangaad towiin halaaltand holdood ogchihooch hvn bolgon gal tvlj vnstei zuuraldhiig hvsehgvi l bga

0  |  0
Иргэн(202.9.42.148) 2018 оны 10 сарын 16

Шүүлтүүр хэрэггүй цэрэнбат аа ! Буугаад шорон шаана битгии иим юманд мөнгө үр ухаар минии дүү наадах дээр чинь тоглолт хиигээд хэцүүдэнэ чамайг ажил хиисэн гэхгүй гөлгөө яалаа. Үүнииг сана

0  |  0
123456(202.21.100.210) 2018 оны 10 сарын 16

xudlaa shaaj tosovoos mongo idex arga yasan ch xashirdaggui yum bid nar gej ene xeden luivarchdyg tejeex gej Mongold xun bolj torjee bid

0  |  0
Top