ӨДРИЙН ЗУРХАЙ: Хониныхон бүхий л салбарт амжилт гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

 ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.16. Мягмар гараг. Билгийн тооллын 7

Намрын адаг хар нохой сар

Таван шар мэнгэтэй, Цагаагчин могой өдөр

  • Наран ургах шингэх: 07.13-18.03

  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

  • Барилдлага: Үхэх

  • Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Оюуны потенциал маш өндөр байна. Эрч хүч, авьяасаараа бүхий л салбарт амжилт гаргана. Гол нь үймж шуугихгүй, бүх ажлаа зэрэг барьж авахгүй байгаарай.

Үхэр

Эрсдэлтэй алхам бүү хий. Цаг хугацаа бүхнийг харуулна. Ажил төрлөө урьдын дадлаараа хийгээрэй.

Ихэр

Удахгүй шинэ зам өмнө тань цэлийнэ. Гэхдээ та өөрөө хичээснээр, гараа хумхиж суулгүй эрсдэлтэй алхам хийснээр амжилт ирнэ. Цаг хугацаа явсаар байгааг бүү март.

Мэлхий

Эртнээс хүсэн хүлээсэн зүйлдээ хүрнэ. Эргэн тойронд болж буй зүйлсийг анхаар. Эс бөгөөс та амжилтынхаа хажуугаар юу ч анзааралгүй өнгөрнө.

Арслан

Огт мэдэхгүй ажлаа хийхэд хүрнэ. Төлөвлөгөө өөрчлөгдөх өдөр. Энэ нь танд амьдралын олон өнгийг харуулна.

Охин

Карьераа өсгөх алхам хий. Урагшлах алхам хийж, яг одоо ямар нэг ажил барьж авна. Төлөвлөгөө байхгүй бол орой гэртээ суугаад бод.

Жинлүүр

Урагшлахын тулд түр ухарч ард буй зүйлээ харна. Танд энэ нь тийм таатай биш санагдаж болох ч ингэсний дараа урагшлах болно.

Хилэнц

Юу хийхээ өөрөө шийдэж, шийдвэр гарга. Ингэснээрээ амжилтад хүрвэл та эргэн тойрныхноо баярлуулах болно.

Нум

Гялалзаж буй зүйл болгон алт байдаггүй гэх үгийг сана. Иймээс итгэж болох, болохгүй зүйлээ ялгаарай.

Матар

Өнөөдөр та эрс өөрчлөгдөнө. Гэхдээ үүнд та өөрөө буруутай. Гэнэтийн зүйлд цочирдох хэрэггүй.

Хумх

Залхуу тань хүрэх өдөр. Таны тархинд сэргэлт хэрэгтэй байна. Өөрийгөө бага зэрэг эрхлүүлж, зөн совингоо чагнаснаар ирэх өдрүүдэд амжилт гаргана.

Загас

Азаа турших нь заримдаа харин ч хэрэгтэй зүйл байдгийг сана. Бодож байж хийсэн алхам барагтай бол буруудахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top