ZINDAA.MN сайтын тоймч С.Ууганбаяр ”Хөх үндэстний гал” яруу найргийн наадмыг тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг өчигдөр /2018.10.15/ зохион байгууллаа. Яруу найргийн наадамд хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгэн хүлгээ сойжээ.

“Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Zindaa.mn сайтын сэтгүүлч, тоймч Санзайгалсангийн Ууганбаяр эзэллээ. Дэд байрыг “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, дөрөвдүгээр байрыг яруу найрагч Э.Гантулга нар эзэлсэн байна.Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, Бүрд сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Үй цай” сургуулиас хамтран зохион байгуулжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Garid(66.181.161.37) 2018 оны 10 сарын 22

Uyeiinhee nairagchid dundaas neleen sn shulegtei n bh shuu

0  |  0
Би (202.126.89.148) 2018 оны 10 сарын 19

ШҮЛГЭЭ ТАВИХГҮЙ БАЙГАА НЬ ”НО”-ТОЙ!

0  |  0
Ganbat(64.119.16.226) 2018 оны 10 сарын 17

Bayar hurgie. Bolor tsomd ih l harj bndaa duug

0  |  0
Зиндаа(66.181.185.138) 2018 оны 10 сарын 16

Сайхан шүлэгтэй найрагч даа. Түрүүлсэн шүлгийг нь тавиач хө

0  |  0
Одко(66.181.185.138) 2018 оны 10 сарын 16

Баяр хүргэе

0  |  0
Top