Гэмт этгээдийн халдлагад өртсөн цагдаа харамсалтайгаар амиа алдлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтсан хэрэг өчигдөр /2018.10.15/ гарсан. Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан ба сэжигтнүүд 45 настай Б.Энхбаяр, 25 настай Т.Лундаа нар болох нь тогтоогдсон юм.

Сэжигтэн Б.Энхбаяр өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ.

Автомашинд мөргүүлсэн цагдаагийн алба хаагч тархины гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар нас барлаа.

Гэмт этгээдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн алба хаагч нь 40 гаруйхан настай, 4 хүүхдийн аав, өнөр гэр бүлийн тэргүүн байжээ. Хамгийн бага хүүхэд нь нэг ойтой байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан, тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгөөд хүлээж байсан талаар ойр дотны хүмүүс нь харамсан ярьж байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамт олонд Zindaa.mn сайтын редакцийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Shinee [ 103.26.193.131 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 13:09 минутанд

Turig doromjilj busadin amidrald gai daguulsan hargis 2nobshid hatuu shiitgel onoo

Иргэн [ 202.9.42.148 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 12:45 минутанд

Машинтай новшнуудтай ингээд амь насаа алдана гэдэг харамсалтай мэдээлээд арга хэмжээ авах хэрэгтэй цагдаа ар гэр хүүхдээ бодмоор юм ум ма ни бад ми хум

Зочин [ 202.9.41.151 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 11:06 минутанд

Ингэж техник унсан хүмүүстэй харицаж болохгүй ш дээ

Зочин [ 66.181.160.91 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 10:27 минутанд

Мөнгөтэй бол хэд хоног хоригдож байгаад л гараад ирдэг болсон цаг даа

Зочин [ 66.181.160.91 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 10:25 минутанд

Ийм бузруудыг урдаас эсэргүүцэл үзүүлсэн гээд шууд буудчихаж байгаач

Zohcin [ 103.229.123.229 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 07:45 минутанд

Эрүүдэн цаазал

zochin [ 66.181.184.136 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 07:35 минутанд

GUDAMJIND HUMUUSIIG UURTAI AJIGLAJ BAIGAA HUN TAGNUUL BISH MUU HUN BAIDAG

zochin [ 66.181.184.136 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 07:33 минутанд

gudamjind humuusiig uurtai ajiglaj baigaa hun muu hun baidag

zochin [ 66.181.184.136 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 07:32 минутанд

munkhnaran eejee

Zochin [ 182.160.33.245 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 06:35 минутанд

Iim durakuudiig orgon zailuulah bolomj olgoson huuliihaniig olj shiitgee ene nuhduudiin barigdahaasaa umnu hiisen utasnii duudlaguudiig shalgagbal huulinhanii l dugaar garah bh

зочин [ 202.179.18.144 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 01:58 минутанд

хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг гадуур байлгах хэрэггүй шд тэгээд бас эрэн сурвалжилж байсан байна заавал ямар нэг юм болсны дараа шуурхай гэх үү баривчилах нь хэр бол

Go to top of page