Г.Занданшатар: Иргэд зөвлөлдөхөөрөө ямар ч Ерөнхийлөгч, даргаас дутахгүй шийдвэр гаргадаг

2018 оны 10 сарын 16

Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын дарга Г.Занданшатартай ярилцлаа.

-Манай улсад “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” форум амжилттай болж өндөрлөлөө. Форумын талаарх таны байр суурь?

-Ардчиллын амин сүнс бол ард түмэн засгийн эрх барих юм. Харин сүүлийн үед утга нь алдагдаж байгааг хаа хаанаа шүүмжилж ярих боллоо. Зөвлөлдөх ардчилал Ази тивд нэвтэрч байна, тэр тусмаа БНСУ-д ихэд хэрэгжиж буй зүйл. Солонгосын эрдэмтэд “иргэд төрийн эрх барихаа болилоо, ардчиллын хямрал бий боллоо” гээд зөвлөлдөх ардчиллыг нэвтрүүлсэн. Яагаад гэхээр ард түмний хүсэл зоригийг төлөөлж байх учиртай Ерөнхийлөгч нь, парламентийн гишүүд нь өөрсдийнхөө хүсэл зорилгоор, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж байгаа учраас зөвлөлдөх ардчиллыг нэвтрүүлж эхэлсэн зүйл. Мөн зэрэгцээд ардчиллыг бэхжүүлэх ажлыг хамт зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Бид ингэж засч сайжруулж явахгүй бол ухрах гээд байгаа хэрэг.

-Монгол Улсын хувьд ард иргэд нь өөрсдийн эрх ашиг, хүсэл зоригийг төрдөө төлөөлүүлж чадаж байна уу?

-Тэгэхээр манай улсад ч зөвлөлдөх, санал солилцох иргэдийнхээ дуу хоолойг сонсох тал дээр ажиллах ёстой. Иргэдээ тэнцвэртэй мэдээллээр хангаад, дунд нь мэтгэлзүүлээд санал асуулга явуулдаг, үүнийхээ дараа шийдвэр гаргах түвшинд тэдний үзэл бодол туссан байхыг л хэлээд байгаа юм. Үнэн хэрэгтээ 1920 онд Цэвээн Жамсранов ардчилал гэдэг үгийг орос англи, хятад гурван хэлнээс “Ардын засаг” гэж утгаар нь орчуулсан. Цэвээн Жамсранов 1940 онд “баруунтан”-ны үзэл суртал нэвтрүүлсэн хэргээр хэлмэгдэж, Стализмын үед “Ардын засаг” нь ардчилал гэдэг зохиомол үгээр солигдсон. Уг нь ардчилал гэдэг нь өөрөө нэг процессын л нэр томъёо юм. Нэгэн цагт хаант засаг байсан бол ард түмэн сонгуульд санал өгч өөрсдөө төрөө барьдаг болсон гэдгийг тал талаас нь ойлгох хэрэгтэй.

-Ардчиллаас илүү сайхан нийгэм цогцлоох боломжгүй, боломжтой гэсэн талцал дэлхий нийтэд байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээр төлөөллийн ардчиллаас илүү сайныг бодож олоогүй байгаа учраас үүнийгээ илүү сайн бэхжүүлэх шаардлагтай. Миний хувийн судалгааны зүгээс харж байхад ардчилал 40 жил тутамд ухралттай тулгардаг. Харин энэ 40 жилдээ шинэ агуулгаар баяжиж хөгжиж ирснийг “ардчиллын давалгаа” гэдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гарц гаргаж, шинээр хөгжиж цааш явсан түүхтэй. 1930-аад оны үед Ваймарын Бүгд найрамдах улс ардчиллын мундаг хэлбэр парламентийн засаглалд шилжиж байсан. Гэтэл Гитлер засгийн эрхэнд гарч ирээд Ваймарын бүгд найрамдах улс, тэр ардчилал хямралд орсон. Ингээд 1960-аад оны үед либерлизм гэдэг шинэ урсгал орж ирснээр сэргэн мандсан түүхтэй. Үүнээс хойш 1970-аад онд Япон, АНУ гурван улс нийлээд ардчилал хямралд орж байна гэж үзээд шинэчлэн баяжуулсны үр дүнд гайгүй явж ирсэн учиртай. Үүнийг ардчиллын гурав дахь сэргэн мандалт гэж үздэг. Харин одоо гурав дахь ухралтынхаа үе рүү явж байгаа учраас ахин шинэчлэх зүй ёсны шаардлага бий, ялангуяа Азийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.

-Манайд туршлага дутуу судлаад байна уу, эсвэл зохион байгуулалтдаа байна уу?

-Энэ бол туршлага дутах биш хуваалцаж, санал солилцож байгаа хэрэг. Эстонид яаж хэрэгжиж байна, Солонгос, БНХАУ-д яаж хэрэгжиж байгааг л хамтраад санал солилцож байгаа хэрэг. Хүмүүс өөрсдөө аливаа асуудалд оролцоод, харьцуулж бодоод ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, Ерөнхийлөгч, эрдэмтэн мэргэдээс дутахгүй шийдвэр гаргадаг нь амьдрал дээр нотлогдсон зүйл.

-Манай улсад энэ тухай хууль гарсан санагдана. Энэ бол нэг талаараа дотооддоо хууль эрх зүйн орчинтой болъё, зөв замаар явъя гэсэн санаа гэж ойлгож байна?

-Тэгэлгүй яахав, Монгол Улс 2017 оны хоёрдугаар сард зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлан гаргасан нь Монгол Улсын төр, эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн түүхэнд томоохон үйл явдлуудыг өрнүүлэх эхлэл болсон гэж үздэг. Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг тусгасан шийдвэр гаргахад нөлөөлсөн. Монгол Улс түүхэндээ анх удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Түүнчлэн ард нийтийн бүрэн эрхэт байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн төслийг орон даяар бүх нийтээр хэлэлцүүлсэн нь ч үр дүнтэй болсон.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал асуулга явуулж зөвлөлдөж байна. Энэ ч бас л нэг “зөвлөлдөх” арга зам руу явж байна гэсэн үг үү?

-Бид нар бултаараа хэлэлцэж асуудлаа шийдэх тэр арга зам руу явж байна гэсэн үг. Өнгөрөгч 2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар иргэдээс 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг явуулсан. Санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785 иргэнийг сонгон урилга хүргүүлснээс хоёр дахь шатны судалгаанд 669 иргэн оролцсон. Ард нийтээр хэлэлцүүлсний дүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажил амжилттай явж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(66.181.184.160) 2018 оны 10 сарын 19

Зөвлөлдөх ардчилалыг утгаара нь МАН хэрэгжүүлэхнээ дээ.Ингэж худлаа шоудахаа боль.Хуйвалдахаа зөвлөлдөх гэхнээ дээ..Тийм юм бол төрийн бүх том албан тушаалыг ард олноосоо асууна гээд худлаа ярихаа боль.60 тэрбумын схем чинь зөвлөлдөх нь тэр байх даа

0  |  0
битгий худлаа шоуд(59.153.114.103) 2018 оны 10 сарын 17

Энэ АН-ынхан ичмээр худлаа шоучид байх юм. Занданшатар бүр муухай худалч тэгээд бас осолд ороод юм мартаад байдаг болсон гэсэн муу юм мартах, шоудахаа мартаагүй байх юм аа.

0  |  0
хол(202.21.106.137) 2018 оны 10 сарын 16

ккк хөмсгөө шивүүлээд давхраа хийлгэцэн

0  |  0
zochin(66.181.184.136) 2018 оны 10 сарын 16

NUUDLIIN SOYLTOI ORNII ARD TUMENII SETGEL N EZGUI HEER BAIDAG BOLOHOOR BUTEELCH BAIDAG

0  |  0
Үнэн(202.9.40.132) 2018 оны 10 сарын 16

Энэ чинь ард түмний санал хураалт биш шүү дээ. Хэдхэн хүн шигшиж аваад өөрсдөдөө таарсан шийдвэр гаргадаг луйвар. Гадаад орнуудад бүх ард түмний санал хураалт л явуулдаг. Занданшатар АНУ-д осолд ороод гажиг болсон гэж үнэн байна.

0  |  0
иргэн(64.119.16.202) 2018 оны 10 сарын 16

аргагүй шүү дээ дарга албан тушаалтнууд нь өөрт ямар ашигтайг л бодож байгаа юм чинь

0  |  0
Top