Тайваньд 100 хувийн тэтгэлэгтэй суралцацгаая

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Student Success Development Program (SSDP)

Оюутны амжилтын хөгжлийн хөтөлбөр

✅ Гадаад багшийн хичээлд хамрагдана.
✅ Төлбөрийн эхний жил 100% тэтгэлэгтэй.
✅ Очоод ажиллах боломжтой.
✅ Хэлний бэлтгэлгүй.
✅ Шууд үндсэн хичээлдээ сууж эхлэх боломжтой.
✅ Бакалавр, магистр, докторын зэрэгт элсэлт авч байна.                                     

Анхдагч нь байцгаая!

Анхаарах нь: Тэтгэлэгтэй суралцах болзлыг хангахгүй байсаар байхад ЯАГААД ЗААВАЛ АМЕРИК гэж?

Бидэнд гарц бий. Энэ бол Тайвань. Анхан болон ахисан анхан шатны англи хэлний мэдлэгтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангиас эхлэн Америк, Австрали болон Европын орнуудад суралцах тэтгэлэг авахаар бэлтгэж эхлэх нь мөн л адил тэнцэхэд бэрх байх нь тодорхой. Танд илүү их хугацаа шаардлагатай болно. Монголын оюутнуудад 100% - ийн тэтгэлгийг ид шидийн мэт түргэн хугацаанд олж өгөх Англи сургууль Монгол Улсад ердөө ч байхгүй.

Илүү тодруулцгаая...

Тайваньд суралцах нь

Сургалт:

Улс орны хөгжил дэвшил, боловсролын шилдэг тогтолцоо, өндөр зэргийн чадварлаг профессоруудаараа дэлхийд хэдийнэ танигдсан улс юм. Хичээлүүдийг 100% докторын зэрэг хамгаалсан, Тайвань улс төдийгүй дэлхийн хэмжээнд шалгарсан шилдэг багш нар удирдан заадгаараа онцлог.

Сургалтын зардал:

Хөгжингүй орнууд дундаас хамгийн хямд сургалтын төлбөртэй орнуудын нэг бөгөөд Тайвань улсад суралцах сургалтын төлбөр жилд $2000 - $4000 Америк доллар байдаг.

Хүмүүс:

Англи, Испани, Нидерланд болон Японы орнуудын соёлоор соёлжсон тусархаг, нөхөрсөг, тайван, хүнлэг ард түмэнтэй.

Орчин нөхцөл:

Амьдрах орчин, чанар чансаагаараа дэлхийн хамгийн аюулгүй тайван орнуудын нэгд тооцогддог ба 2018 оны шилдэг 10 оронд багтсан.  

Хоол хүнс:

Хүнс нь чанарын баталгаатай, тэжээллэг, өөх тос багатай үнийн хувьд хямд байдаг ба Тайвань, Япон мөн Европын төрлийн хоол хүнсүүдээс өргөн хэрэглэдэг.

Амьдрах байр:

Боломжийн хямд үнэ: Сургуулиасаа шалтгаалан оюутны байр сард $50 -$100 Америк доллароос эхэлдэг, тусдаа ганцаараа байхаар түрээслэвэл сард $100 – оос эхэлдэг бөгөөд  ихэнх сургууль оюутны байраар хангадаг давуу талтай.

Загвар:

Дэлхийн бүх брэндийг Тайваний дэлгүүрүүдээс боломжийн үнээр худалдан авах боломжтой.

Оюутны ажил:

Бүх олон улсын оюутнууд Тайвань улсад сурч байх хугацаандаа ямарч саадгүйгээр ажиллах эрхтэй байдаг бөгөөд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх боломжтой ба өвөл, зуны амралтаараа бүтэн цагаар ажиллах эрхтэй. Мөн нэмэлтээр Тайвань улсын Хөдөлмөрийн яамнаас олон улсын оюутнууддаа Оюутны Ажиллах Зөвшөөрөл болох 6 сарын хугацааг олгодог. Оюутны хөдөлмөрийн хөлс $5 болон түүнээс дээш хэмжээгээр олгогдоно.

Тайвань улсас олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодог шалтгаан:

Тайвань улсын хүн амын тоо багассантай холбоотой сургуульд суралцагсдын тоо багасч байна. Тиймээс олон улсын их дээд сургуулиуд болон нийгэмд чиглэсэн солилцооны хөтөлбөрүүдийг ихээр дэмжих болсон. Тайвань улсын бизнесийн байгууллагууд болон сургуулиуд нь дотоодын болон олон улсын сургуулиудад тэтгэлэг хэлбэрээр санхүүгийн тусламж дэмжлэгийг үзүүлдэг. Нөгөө талаар Тайвань улс өөрсдийн шилдэг боловсролын тогтолцоог дэлхийд улам бүр таниулах зорилготой юм. Тиймдээ ч олон улсын сурах өндөр хүсэлтэй оюутнуудыг дэмжин сургадаг юм.

Улс орон:

Улс орон нь өндөр хөгжилтэй, тайван, амгалан амьдралтай үндэстэн юм. Тайван улсын иргэд нэгдүгээр зэрэглэлийн визтэй байдаг ба  дэлхийн 174 болон түүнээс дээш улс орнуудад чөлөөтэй зорчих эрхтэй байдаг.

Давуу талууд:

Их дээд сургуулиудын бүх хичээл нь Англи эсвэл Хятад(Мандарин) хэл дээр явагддаг ба суралцагч нь өөрийн сонгосон мэргэжлийн хичээлүүдээ аль нэг хэл дээр сонгон суралцах боломжтой. Суралцах хугацаандаа Англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд хүргэсний дараа Хятад хэлний хэлээр түргэн хугацаанд харилцан яриа үүсгэн өөрийгөө бүрэн хэмжээнд илэрхийлэн ойлголцох чадвартай болох нь их сургуулиа төгссөн даруйдаа цаг алдалгүй ажилд ороход дөхөм болдог.

Өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэргээ дээшлүүлэн суралцах эхний жилийн тэтгэлгийг зөвхөн бид танд баталгаатай олгоно.

Аялал:

Тайван улсад нэг жилийн турш суралцсаны дараа Америк, Австрали, Өмнөд Солонгос болон Япон гэх мэтийн улс орнуудрүү аялахад хямд бөгөөд илүү хялбар байдаг.

Төгсөгчдийн боломжууд:

Тайвань улсын их дээд сургуулиудыг төгссөн оюутны Хятад хэлний мэдлэг өндөр байх тусам өндөр цалинтай ажилд орох боломжтой байдаг. Тайван улсын иргэнтэй хамтарч хувийн бизнес эрхлэх, компани байгуулах сонирхолтой эсвэл санхүүгийн дэмжлэгтэй оюутанд Тайвань улсаас $6000 - $17,000 хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой. Бизнесийн сайн төсөлтэй оюутнуудыг дэмжин Монгол улсад хөрөнгө оруулах хүсэлтэй Тайвань улсын хөрөнгө оруулагчид олон байдаг. Тиймээс Монгол улсдаа эргэн ирэхдээ өөрийн гэсэн ашигтай бизнестэй ирэх бүрэн боломж байдаг.

Эрүүл мэнд:

Тайвань улсын олон улсын оюутнууд Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалд хамгийн бага төлбөрөөр буюу жилийн 200$ төлж ямарч төрлийн эмчилгээг 70 – 100% тай эмчлүүлэх эрхтэй. Тайвань улс эмчилгээний бүх чиглэл дэх эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаанчид, зохион бүтээлчид, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдээрээ дэлхийн шилдэг улс орнуудын тоонд зүй ёсоор багтдаг.

 Шууд гэр бүлийн гишүүдтэйгээ явах:

Тайвань улсад суралцах эрхээ авсан оюутан нь эхнэр, нөхөр, аав, ээж хүүхэд болон гэр бүлийн гишүүдтэйгээ хамт шууд явах боломжтой байдаг ба аялал болон хэрэглээний зардал суралцах оюутны хариуцлагад тооцогддог.

Амжилт:

Бид Тайвань улсын хувийн болон улсын аль ч их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах бүх зөвлөгөө зааврыг 100% өгөн эхний жилийн тэтгэлэгт хамруулах ба эхний жилээс хойш хугацаанд суралцагчын сурлагын үзүүлэлтээс шалтгаалан тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой. Хэрэв сурлагын дүн хангалттай биш тохиолдолд суралцагч төлбөрөө төлөн суралцана.

Элсэлт авах хугацаа:

Хавар: Хоёрдугаар сарын 5-нд эхэлнэ.

Намар: Жил бүрийн тавдугаар сарын 1 -нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд суралцах хүсэлтэй оюутнуудын шаардлагатай бичиг баримтуудыг хүлээн авна.

Зөвлөгөө: Тавдугаар сарын 1-нээс долдугаар сарын 30-ны хооронд суралцах хүсэлтээ илгээвэл тэтгэлэгт хамрагдах боломж илүү өндөр байдгаараа давуу талтай.

БИД ТАНЫ ГАДААД УЛСАД СУРАЛЦАХ МӨРӨӨДЛИЙГ ТАНь БИЕЛЛЭЭ ОЛОХОД ТУСЛАХАД БЭЛЭН


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
st(64.119.17.234) 2022 оны 12 сарын 22

писда чинь.

0  |  0
st(64.119.17.234) 2022 оны 12 сарын 22

Энэрэл гэж ямар хуцдаг хулгайч вэ?

0  |  0
Энэрэл(202.21.97.250) 2022 оны 12 сарын 22

Ийм зуучлагчдаас болгоомжлох хэрэгтэй шүү. Тайваньд сурахад өртөг өндөр, эртний ханз нь монгол болон дэлхийд хэрэглэгдэхгүй, англи хэлний орчингүй, тэтгэлэг нь урхи, хуурч авчираад, дараагын улирал өөрөөр нь төлүүлдэг, чанар муу шүү

1  |  1
DadPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 17

www.DadPb.com сайт руу зочлоод үзээрэй *Сар бүр зарлагдсан төслүүд, тендерүүдийн мэдээлэл хүлээн авах *Төсөл бичих зөвлөгөө, зөвлөмж авах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Байгууллагаа олон нийтэд танилцуулах *Бүх төрлийн чанартай төслүүдийг санхүүжилт болон зориулалтын хувьд өргөн сонголттойгоор худалдаж авах/2018 онд бичигдсэн/ ҮНЭГҮЙ-Төслийн мэдээллүүд хүлээн авах, зар оруулах, ном унших, компаниа сурталчлах, гаднын хөрөнгө оруулагч олоорой. ТАНД ЯГ ААВ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
MomPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 17

www.MomPb.com сайт руу зочлоод үзээрэй *Хүссэн зараа оруулах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Генетикийн тестүүд бөглөх, цахим мэргэ *Судалгааны ажил, бие даалтууд зарах, худалдаж авах /2018 онд хийгдсэн/ *Гаднын жуулчин, гаднын хүмүүст үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүнийг зарах *Үл хөдлөх хөрөнгөө гаднын хүмүүст түрээслүүлэх *Аялал жуулчлалын компаниа сурталчлах ҮНЭГҮЙ-Генетикийн тест бөглөх, зар оруулах, ном унших, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, компаниа сурталчлаарай. ТАНД ЯГ ЭЭЖ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
Top