Чехийн виз мэдүүлгийн төв Улаанбаатар хотод нээгдлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Бүгд найрамдах Чех улсын виз мэдүүлгийн төв өчигдөр /2018.10.15/ Улаанбаатар хотод нээгдлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсад суух Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл болол бусад салбарын төлөөлөгчид уригдан оролцсон юм. 

Хамтарсан Виз мэдүүлгийн төвөөр Швейцарь, Польш, Словак, Литва, Эстони улсад богино хугацаагаар буюу 90 хүртэл хоног зорчих иргэд бизнес аяллын болон аяллын, транзит зорилготой Шенгений виз мэдүүлдэг байсан бол одоо Чех улс нэмэгдэж байгаа юм байна. Иргэдийн хувьд эхний нэвтрэх болон олон хоног байрлах улсынхаа визийг мэдүүлэх ёстой.

Визний материал хүлээн авснаас хойш боловсруулах хугацаа нь 15 хоног байх бөгөөд Элчин сайдын яам 4-5 хоногт хариуг өгөх журамтай аж. Хэрэв нэмэлт материал шаардлагатай бол мэдэгдэл хүргэж, нэмэлт материал авах эсвэл ярилцлагад дуудах юм байна. Тус төв ажлын өдрүүдэд 09.00-17.00 цаг хүртэл ажиллах ба 09.00-15.00 хүртэл материал хүлээн авч, 15.00-17.00 цаг хүртэл хариу тараах, мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулах юм. Харин виз мэдүүлэхтэй холбоотой мэдээлэл авахыг хүссэн иргэд цаг авахгүйгээр хүрэлцэн очиж зөвлөгөө авах боломжтой аж. /Виз мэдүүлгийн төв Нэгдүгээр амаржих газрын урд талын DHL байрны 3 давхарт байрлаж буй/ Мөн 70100152 дугаараар холбогдон мэдээлэл авч болох бөгөөд виз мэдүүлэх явцдаа ч заавар, зөвлөгөө авч, шалгуулах боломжтой юм байна. Харин аппликешн бөглөхөд оролцох туслах боломжгүй гэдгийг тус Хамтарсан виз мэдүүлгийн төвийн Ахлах менежер Д.Мөнхжаргал хэлж байв.

Өдөрт 15 хүний виз мэдүүлэх материал хүлээн авахаар урьдчилсан байдлаар тогтоосон боловч ачааллаас шалтгаалж энэ тоо хэлбэлзэх юм байна.


Шенгений виз мэдүүлэх иргэдэд тавих ерөнхий шаардлага нь:

-Паспортын хүчинтэй хугацаа тухайн улсаас гарах өдрөөс хойш 30-аас доошгүй хоног хүчинтэй байх

-Паспорт, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал зэргийг эх хувиар нь авч ирэх

-Дансны хуулга хавсаргах

-Аппликешн, тийз захиалга, аяллын даатгалын огноо зөрүүгүй байх

-Визний хураамжийг болох 60 евро-г монгол төгрөгөөр төлөх зэрэг байдаг аж. Харин урилга болон барьцаа хөрөнгө заавал байршуулах шаардлагагүй юм байна.

Дашрамд дурдахад, Чех улсад 90-ээс дээш хоногоор зорчих болон хөдөлмөр эрхлэх иргэдийн визийн мэдүүлгийг БНЧУ-ын ЭСЯ хүлээн авах юм байна. Тус улсын визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудаснаас https://www.mzv.cz/ulaanbaatar/mn авах боломжтой.

Н.Туяа

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin2(86.49.245.225) 2018 оны 10 сарын 18

sain bna uu ger bvl negdeh zorilgoor hvvhdiin material hvleej awdag uu chehiin?

0  |  0
Zochin(88.84.13.118) 2018 оны 10 сарын 18

Visen oroh tsag avah gej buun mafi,buun mungu luivarchid

0  |  0
Zochin(88.84.13.118) 2018 оны 10 сарын 18

Za estoi utasaa avdaggui, oroh tsag abch boldoggui hamgiin luivartai gazar .hichneen humuusd chiregdel bolj bn.

0  |  0
Zulsar(78.156.40.10) 2018 оны 10 сарын 17

Huuhdee cheh ulsad awchrah go bgaan bol viziig ni hna meduuleh we

0  |  0
Ariunguatsetseg(203.169.50.88) 2018 оны 10 сарын 16

tsag ogjay bga ymuu

0  |  0
Top