Удирдах албан тушаалын 13 ажлын байранд 24 хүн өрсөлдөж байна

“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ээлжит сонгон шалгаруулалтыг Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/-өөс зохион байгуулж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад:

  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга,
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга,
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга гэсэн 13 ажлын байранд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж байгаа юм.

Сонгон шалгаруулалтын бүртгэлд нийт 29 төрийн албан хаагч бүртгүүлж, шалгалтад оролцсоноос тав нь эхний шатны шалгаруулалт буюу “Удирдах ур чадварын түвшингийн шалгалт”-д авбал зохих оноогоо авч чадаагүй учир дараагийн шатны шалгаруулалтад орох боломжгүй болжээ. Тиймээс одоогоор 13 ажлын байранд 24 төрийн албан хаагч өрсөлдөж байна. Шалгаруулалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page