Хятадад 5.4. магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Өнөөдөр өглөө /2018.10.16/ БНХАУ-ын Шинжян-Уйгурын өөртөө засах оронд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Бор Талын Монгол үндэстний өөртөө засах хошуунд орон нутгийн 10.10 цагт бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар, хохирлын талаарх мэдээлэл ирээгүй байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top