Туркийн цагдаа Хашогги сэтгүүлчийг хамгийн сүүлд харсан консулын газарт шалгалт хийлээ

Туркийн TRT телевизийн мэдээлснээр, Туркийн цагдаа нар Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийг хамгийн сүүлд харсан Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын байранд шалгалт хийжээ. Аравдугаар сарын 15-ны өдөр, Турк-Саудын хамтарсан ажлын хэсэг анхны хурлаа Истанбулын цагдаагийн газрын байранд хийсний дараа ажлын хэсэгт орсон Саудын Арабын төлөөлөгчид ерөнхий консулын байранд орсон байна. Хэсэг хугацааны дараа Туркийн цагдаагийнхан тус байранд шалгалт хийжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Дональд Трамп Саудын Арабын хаан Салмантай утсаар ярьсны дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабыг зорьсон тухай ВВС агентлаг мэдээллээ.

Туркийн эрх баригчид Хашоггийг хоёр долоо хоногийн өмнө тус консулын байранд Саудын тусгай албаныхан хөнөөсөн гэж сэжиглэж байгаа бол Эр Риядын зүгээс үүнийг үгүйсгэж байгаа билээ. Саудын Арабын зүгээс Хашогги байцаалтын үеэр нас барсан гэдгийн хүлээн зөвшөөрхөөр бэлдэж байна гэж АНУ-ын хэвлэл мэдээлэлд бичиж эхэллээ.

Хашогги консулын байрны дотор алагдсаныг нотлох баримтыг Туркийн тал олсон тухай ВВС агентлаг мэдээлэв.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page