Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Тээврийн цагдаагийн мэдээлснээр орон нутагт зам тээврийн ослоор хоёр жолооч нарс барсан хэрэг гарчээ.

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр 17.47 минутад Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд "T.Allex" маркийн автомашин "T.Pruis"  маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. Ослын улмаас жолооч 39 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирч,  зорчигч 27-35 насны гурван хүн, нэг хүүхэд гэмтжээ.

Мөн тухайн өдрийн 20.00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар" T.Landcruiser-100" маркийн автомашин "T.Pruis-20" маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 32 настай, эрэгтэй Ө-гийн амь нас хохирч, зорчигч нарын дөрвөн хүн гэмтсэн ноцтой осол бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад шалгаж байна. 

Он гарсаар эхний есөн сарын байдлаар орон нутагт гарсан 374 ослоос 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх осол гарчээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top