Рестораны зөөгч нар үйлчлүүлэгчдийн картнаас 19 сая төгрөг залилжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордны хажууд байрлах франц ресторанд ажилладаг зөөгч нар үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийн картнаас их хэмжээний мөнгө залилж авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус ресторанд зөөгчийн ажил эрхэлдэг 18-25 насны Н, Э, Д нар тооцоо хийхдээ картаар төлбөр хийсэн нийт 19 иргэний картнаас зургаан сая төгрөг залилан авсан байна.

Хэргийг шалгах явцад, сэжигтэн этгээдүүд үйлчлүүлэгчдийн картны нууц дугаарыг асууж, төхөөрөмжид уншуулахдаа туузан мэдээллийг хуулж, уг мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан, олон удаагийн үйлдлээр бусдын картнаас мөнгө уншуулдаг байсан нь илэрчээ.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар 19 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоод байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Zochin [ 66.181.161.22 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 16:07 минутанд

Uuuu ze ze ymar aimaar tsaichihsan amitad ve

Хммм [ 202.9.42.42 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 08:41 минутанд

Монгол ерөнхийлөгчөөсөө эхсүүлээд бүгд хулгайч!!! Яанаа яаж хөгжнөө!!!

мрбдфо [ 66.181.160.107 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 08:06 минутанд

Наад мөнгө залилсан этгээдүүд ч яахав, газар нутгаа харийнханд зарж, нууц гэрээ хийж эх орноо дампууруулсан хүмүүсээ яах гэж байна вэ?

Хотын хүүхэд [ 139.5.216.49 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 07:59 минутанд

Ажил төрөлтэй нь ч хулгай хийхгүй байж чадахгүй юмаа.

Go to top of page