Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр Л.Элдэв-Очир сонгогджээ

Монголын томоохон мэргэжлийн холбоодын нэг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны наймдугаар их хурал аравдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ. Тус хурлын хүрээнд Хөдөө аж ахуйн хоршооллын хөгжлийн форум зохион байгуулагдаж, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III” бодлогын баримт бичгийг батлан гаргасан байна.

Мөн холбооны бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэж VIII их хуралд оролцогчдын 90 гаруй хувийн саналаар УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир сонгогдож ирэх дөрвөн жилд Монголын мянга мянган хоршоологчдын эрх ашгийг хамгаалж, бодлого үйл ажиллагааг нь удирдан ажиллахаар болжээ.


Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь 4300 гаруй гишүүн холбоотой, 150,000 гаруй малчин, тариаланчдыг нэгтгэсэн Монголын томоохон холбоодын нэг юм. Тус холбооны үе үеийн удирдлагуудаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сумъяабазар, Монголын банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж н.Баяртсайхан нар ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлогын зөвлөх, Спирт бал бурам ХК зэрэг төр, хувийн хэвшлийн томоохон ажил эрхэлж байсан туршлагатай хүн юм байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Гулжан Темирбек [ 197.234.221.199 ]      |     2018 оны 10-р сарын 16 -нд, 11:39 минутанд

Би 2 жил гаруй зээл хайж байсан. Би хувийн зээлийн газруудад олон удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь надад 20000 еврог авахад надад тусалсан христиан ахыг олсон. Тиймээс би маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо зөвхөн хохирол учруулж буй сүлжээнд л талхчин байдаг. Франц, Мартиник, Гваделуп, Реюнион, Гайана, Шинэ Каледони, Хонолулу, Полинез, Уоллис, Футуна зэрэг улсад амьдардаг хүмүүст үйлчилнэ. Монгол улс Хамгийн ихдээ 24 цагийн дотор зээл авах хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд түүнд хандана уу. Энд түүний и-мэйл: financiranju382@gmail.com

Go to top of page