Хоёр Солонгос, НҮБ-ын Командлалын гурван талт анхны хэлэлцээ эхэллээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд Өмнөд, Хойд хоёр Солонгос, НҮБ-ын Командлалын гурван талт анхны хэлэлцээ хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд  орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлжээ.

Хаалттай яриа хэлэлцээ гурван талын хурандаа нарын төвшинд болж байна гэж БНСУ-ын батлан хамгаалах яам мэдээллээ.

Анхны алхам болгож хоёр Солонгос энэ онд багтаан цэрэггүй бүсэд 1 км радиус тойрог дахь 11 харуулын байрыг татан буулгах гэнэ. Талууд мөн хамтын аюулгүйн бүсээс зэвсэг гаргах, тус бүсэд байрлаж буй цэргийн тоог 35 хүртэл тус бүр бууруулах, мөн хяналтын тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл солилцох юм. Тус бүсэд хоёр орны жуулчдыг чөлөөтэй зорчих боломжоор хангах аж. Энэ сард багтаан хэрэгжүүлэх эдгээр арга хэмжээ хоёр улсын хилийг энх тайван, эвлэрлийн бүс болгох зорилготой гэж БНСУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Ихэнх ажиллагааг хоёр Солонгос гүйцэтгэх бөгөөд НҮБ-ын Командлалын оролцоог ханган ажиллах гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page